Ш.Мөнгөнбаатар: Цолондоо эзэн байж, хичээх болно
Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат бөх Шарын Мөнгөнбаатар өнөө жилийн баяр наадамд одтой сайхан барилдаж, аймгийн арслангаас Монгол Улсын харцага цол хүртсэн. Түүнийг жил бүрийн наадмаар бөхийн хорхойтнууд улсын цол авна хэмээн горьдож хүлээж байсан нь энэ жил биеллээ олсон юм.

Тэрбээр Монгол Улсын харцага цол хүртсэн баярынхаа сэтгэгдлийг фэйсүүк хуудсаараа дамжуулан хуваалцсан байна. "Монгол Төрийнхөө наадамд шударга сайхан барилдаж Монгол Улсын Харцага цолыг хүртсэндээ маш их баяртай байна. Цолондоо эзэн нь байж, цаашид улам хичээх болно оо. Баярыг минь хуваалцаж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Миний амжилт та бүхний итгэл, сэтгэлтэй салшгүй холбоотой билээ. Монголынхоо ард түмэндээ маш их баярлалаа. Та бүхнийг Монгол бөхийн босоо цагаан хийморь Өнө мөнхөд ивээх болтугай!" хэмээн цахим хуудастаа бичжээ.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.