Шатарчид сурагчдын ААШТ-д өндөр амжилт үзүүлэв
Шри-Ланк улсын Калатура хотод зохион байгуулагдсан Сурагчдын азийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд Монгол улсын баг тамирчид амжилттай оролцлоо.

Тодруулбал, стандарт төрлийн 7 насны ангилалд Э.Зол-Учрал хүрэл медаль, А.Ану-Үжин тусгай IV байр, багийн дүнгээр алтан медаль, цом хүртжээ. Мөн Рапид төрөлд А.Ану-Үжин алтан медаль, цом, Э.Зол-Учрал мөнгөн медаль, багийн дүнгээр алтан медаль, цом, Блиц төрөлд А.Ану-Үжин мөнгөн медаль, Э.Зол-Учрал хүрэл медаль, багийн дүнгээр алтан медаль, цом авчээ.

Стандарт төрлийн 9 насны ангилалд Э.Эмүжин мөнгөн медаль, Б.Хулан хүрэл медаль, багаараа алтан медаль, цом, Рапид төрөлд багаараа хүрэл медаль, Блиц төрөлд багаараа хүрэл медаль тус тус хүртжээ.

Мөн манай баг тамирчдаас Э.Зол-Учрал, Э.Эмүжин, Б.Хулан нар Олон улсын шатрын холбооны дэд мастерын болзол хангасан байна.





Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.