Бельгичүүд ДАШТ-ээс анх удаа хүрэл медаль хүртлээ
2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн шувтрах шатандаа орж байна.

Өнгөрсөн шөнө дэлхийн аваргын хүрэл медалийн төлөөх тоглолт Англи, Бельгийн шигшээ багуудын хооронд боллоо. Тоглолт Санкт-Петербург хотын 'Санкт-Петербург'  цэнгэлдэх хүрээлэнд болсон бөгөөд Бельгичүүд 2:0-ийн харьцаатайгаар Английн шигшээ багийг ялсан юм.

Бельгийн шигшээ багаас тоглолтын дөрөв дэх минутад Тома Менье хөндлөн дамжуулалтаар ирсэн бөмбөгийг Английн хаалганд гоолдож, багтаа давамгайллийг авчирсан. Улмаар 82 дахь минутад Бельгийн шигшээ багийн сөрөг довтолгоог багийн ахлагч Эден Азар амжилттай дуусгаж, энэ тоглолтын хоёр дахь гоолыг оруулав.





ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх тоглолт ийнхүү "Улаан чөтгөрүүд" буюу Бельгийн шигшээ багийн хожлоор өндөрлөсөн юм. Бельгийн шигшээ баг түүхэндээ ганц удаа буюу 1986 онд л ДАШТ-ий дөрөвдүгээр байрт орж байсан бол одоогийн баг нь тэр үеийн амжилтыг эвдэж, хүрэл медаль хүртлээ.
 
Харин залуу бүрэлдэхүүнтэй Английн шигшээ баг шилдэг дөрөвт багтсан ч хоёр дараалан хожигдож, ийнхүү шилдэг 32 багаас дөрөвдүгээрт бичигдэв.











Б.Од
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.