Улаанбаатарт 27-29 хэм дулаан
-Өнөөдөр Баян-Өлгий, Завханы нутаг, Увс, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр усархаг бороо орох тул аянга цахилгаан, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна-
 

Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 27-29 градус дулаан байна.

Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн ихэнх, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно.

Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим болон Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 градус, Увс нуурын болон Их нууруудын хотгороор 22-27 градус,  Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр 31-36 градус,  бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

 

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine