Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваанд Архангай аймгийн Хашаат сумын харъяат, Улсын Аварга Ч.Санжаадамба, Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат, Улсын аварга С.Мөнхбатыг амлаж авсан. Харин Увс аймгийн аймгийн Ховд сумын харъяат, Улсын арслан Н.Батсуурь, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат, Улсын заан Н.Жаргалбаяр нар тунаж үлдсэн юм.
Ингээд наймын даваа эхэлж, Улсын аварга Ч.Санжаадамба Улсын аварга С.Мөнхбатыг даван түрүү үзүүр булаалдахаар шалгарч үлдээд байсан. Тэгвэл дөнгөж сая Улсын арслан Н.Батсуурь Улсын заан Н.Жаргалбаяраар найм давж, үзүүр түрүүнд үлдлээ.
Хэрэв есийн даваанд Ч.Санжаадамба аварга давбал улсын наадамд хоёр дахь удаагаа түрүүлж, 'Даян аварга' цол хүртэнэ. Харин Улсын арслан Н.Батсуурь давбал Монгол Улсын аварга цолтон нэгээр нэмэгдэх юм.
Б.Од