ТАНИЛЦ: Улсын начин цолны болзол хангасан ЕСӨН БӨХ
Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа өндөрлөлөө. Энэ даваанаас улсын цолтнууд төрдөг учиртай.

Өнөө жилийн наадамд хүчит 512 бөх барилдсан. Тэгвэл тэдгээрийн дундаас шинээр есөн улсын цолтон төрлөө. Эдгээр шинэ цолтнуудад цолоо ахиулах боломж байгаа юм.

Та бүхэнд шинээр Улсын начин цолны болзол  хангасан бөхчүүдийг танилцуулж байна.
 
  1. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харъяат, аймгийн арслан Б.Даваа-очир Улсын заан Б.Батмөнхөөр;
  2. Баянхонгор аймгийн  Заг сумын харъяат,  цэргийн  арслан Д.Цэрэнтогтох Улсын арслан П.Бүрэнтөгсөөр;
  3. Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат, аймгийн арслан  Д.Амаржаргал Улсын гарьд Б.Гончигдамбаар;
  4. Сүхбаатар аймгийн Асгат сумын харъяат, аймгийн хурц арслан Б.Батжаргал Улсын дархан аварга Г.Өсөхбаяраар;
  5. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харъяат, аймгийн хурц арслан Ш.Дарханбат Улсын аварга Г.Эрхэмбаяраар;
  6. Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар Улсын заан М.Өсөхбаяраар;
  7. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харъяат, аймгийн хурц арслан Н.Золбоо Улсын харцага Б.Бат-Өлзийгээр;
  8. Завхан аймгийн Отгон сумын харъяат, аймгийн арслан Т.Бэгзсүрэн Улсын заан Н.Түвшинбаяраар;
  9. Говь-Алтай аймгийн Бугат сумын харъяат, Аймгийн арслан Ц.Бямба-Очир Улсын арслан Э.Оюунболдоор тус тус тав давж, улсын начин цолны болзол хангав.

Өнөөдрийн барилдааны тавын даваа том цолтнуудад тун халгаатай боллоо. Түрүүлэх бөхийн тааварт яригдаж байсан Улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, гарьд  Б.Гончигдамба нарын хүчтэнүүд учраа бөхөө давж чадсангүй.

Б.Од
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Huga 2018-07-12 17:15:28
    Nas chini duuslaa mongonbaatar mini. Nachin hartsagataigaa hataj uh gai bolson lalar. Ingeed duusch baij
    71.202.179.200
    Мэдэгдсэн Хариулах
  • buh sonirhogch 2018-07-12 15:49:27
    Udaan hvleelgesen Mungunbaatar ulsiin tsolnii bosgo alhaj bayarluulj bna daa, Saikhan naadam bolloo,
    202.9.40.86
    Мэдэгдсэн Хариулах
  • hh 2018-07-12 09:19:16
    5 n davaa ahigtai davaa bolj dee. Ovoo hediig oloo biz
    202.70.34.29
    Мэдэгдсэн Хариулах
  • bayar hyrgye! 2018-07-12 09:13:47
    Mengenbaatar nachin bolj beh sonirhogchidiig bayarlyylab.Syhbaatarchyyd bayartai baigaa baih daa!
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах