ДАШТ 2018: Хорватын баг анх удаа финалд шалгарлаа
Өнгөрсөн шөнө Москва хотын “Лужник”  цэнгэлдэх хүрээлэнд шигшээ тоглолтын эрхийн төлөө Англи, Хорватын багууд тоглолоо.  Уг тоглолтод Хорватууд 2:1-ээр Английн шигшээг хожиж, дэлхийн аваргын финалд анх удаа шалгарсан юм.

Тоглолтын эхний гоолыг 5 дахь минутад Английн шигшээ багийн хамгаалагч Киеран Триппер хаалттай цохилтоос оруулж, багтаа тэргүүллийг авчирсан. Эхний үе ийнхүү 1:0-ээр Английн багийн давуу байдлаар өндөрлөсөн юм.





Хоёрдугаар үеийн 68 дахь минутад Хорватын шигшээ багийн тоглогч Иван Перишич тооны харьцааг 1:1 болгож тэнцүүлсэн. Лука Модричийн мэдрэжтэй дамжуулалтыг  Перишич зүүн хөлийн гадар хэсгээс хөнгөн хатгаж, хожигдож явсан багаа аварлаа.







Энэ гоолоос хойш аль аль нь нэмж гоол оруулж чадалгүй үндсэн цаг дууссан.  Харин нэмэлт 30 минутын тоглолтод  Хорватын шигшээ багийн довтлогч Марио Манжукич тун чухал гоол оруулж, багтаа ялалт авчирсан юм.





Ийнхүү Хорватын шигшээ баг түүхэндээ анх удаа финалд шалгарч, Францтай аваргын төлөө тоглохоор боллоо. Уг тоглолт долдугаар сарын 15-ны 23:00 цагаас болно.

Харин Английн баг 38 жилийн дараа хагас шигшээд гарч ирсэн ч харамсалтайгаар хожигдож байна. Тэд хүрэл медалийн төлөө Бельгийн багтай долдугаар сарын 14-ний 22:00 цагаас  тоглоно.



 

Б.Од

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.