Дараах замууд ачаалал ихтэй байна

Өнөөдөр 16.40 цагийн байдлаар дараах замуудад хөдөлгөөний ачаалал үүссэн байна гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ. Тодруулбал,
 

  • Нарантуул болон Дүнжингарав худалдааны төвийн уулзвар 4 талаасаа,
  • Тэмээтэй хөшөө буюу 120-н уулзвар баруун талаасаа,
  • Багшийн дээдээс Төв шуудангийн уулзвар хүртэл,
  • Их Монгол улсын гудамж буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Хурд хороолол чиглэлд,
  • Энхтайвны гүүрнээс урагш 120-н уулзвар чиглэлд,
  • Баянзүрхийн товчоо болон 22-ын товчоо чиглэлийн замуудад тээврийн хэрэгслийн тоо ихтэй, ачаалалтай байна.
 
Замын цагдаагийн алба хаагчдаас гудамж замд хөдөлгөөн зохицуулалт хийж Уулын зам, 32-ын тойргоос долоон буудал, Саппоро худалдааны төвөөс 5 шар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хэвийн байдалд оруулжээ.
 

Мөн ЖШУХ-ээс нийслэлийн хэмжээнд зам тээврийн ослын 72 дуудлага мэдээллийг хүлээн авч шалгасан бөгөөд ослын улмаас 6 хүн гэмтэж бэртэн, орон нутагт Өвөрхангай аймагт ноцтой зам тээврийн ослын улмаас 3 хүүхэд, 3 том хүн гэмтсэн нөхцөл байдадтай байна.

Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн ихсэж байгаа мөн бороо орж замын гадаргуу гулгаатай, манан будантай байгаа тул жолооч та бүхэн хурдыг зөв тохируулж хөдөлгөөн оролцохыг зөвлөж байна.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.