Б.Баттөрийн Бидэрт хул азарга түрүүлэв

Хэдхэн мөчийн өмнө хурдан азарганууд барианд орж ирлээ. 

Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул, сумын Алдарт уяач  Баянжаргалын Баттөрийн Бидэрт халиун ​түрүү магнайд  хурдалж, наадамчин олноо баясгав.

Аман хүзүүнд Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат, МУ-ын Тод манлай уяач О.Батбилэгийн зээрд халзан, айргийн гуравт Төв аймгийн  Баянцагаан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Д.Баянбатын Наран хонгор, дөрөвт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын харьяат сумын Алдарт уяач Н.Атарбаярын зээрд, тавд Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын харьяат, аймгийн Алдарт уяач Д.Ганхуягийн хээр азарга тус тус хурдаллаа.

Энэ жилийн хурдан азарганы уралдаанд шандас сорихоор 201 хүлэг бүртгүүлснээс 153 нь тоосоо өргөсөн юм. 

Б.Од

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.