Оффшор данстай байхыг хориглох хуулийг эргүүлэн татахаар зэхэж байна уу
УИХ-ын гишүүн Ж.Батзандан төрийн өндөр дээд алба хашиж буй албан тушаалтнуудыг гадаадад оффшор данстай байхыг хориглох тухай хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн. Хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцэхийг дэмжээгүй УИХ-ын чуулганы хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.  Харин өнөөдрийг болтол энэ хуулийн анхны хэлэлцүүлгийг ч хийж эхлээгүй байна.

Харин сүүлийн үед энэ хуулийг эргүүлэн татахаар яригдаж байгаа тухай бор шувуу нисэх болж. Саяхан Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийн хүрээнд Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг батлах асуудал яригдсан. Энэ үеэр УИХ-ын зарим гишүүдийн зүгээс энэ хуулийг баталж оффшор данстай байхыг эсэргүүцсэн хуулийн төслийг эргүүлэн татахаар зэхэж байгаа тухай ярилцлагыг ч хэвлэлд өгсөн байв.

Энэ мэт оффшор данстай байхыг хориглосон хуулийг эргүүлэн татахаар арга саам хайгчид олон байгаа бололтой юм. Харин УИХ-ын гишүүний хувьд энэ хуулийг батлуулахын төлөө ажиллана гэдгээ мэдэгдээд байгаа.

 Оффшор бүс гэдэг бол татвараас чөлөөлдөг, татварын хөнгөлөлт үзүүлдэг, нууц нэрээр санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг орон зай юм. Герман, Англи, Америк, ОХУ, Унгар, Польш зэрэг улсад оффшор бүсэд төрийн өндөр албан тушаалтнууд, тэдний гэр бүлийн гишүүд данс нээх, мөнгө байршуулахыг хуулиараа хориглодог аж.

Харин оффшор орон зайд нууцаар оршиж байсан УИХ-ын гишүүн С.Баярцогтын данс өнгөрсөн хавар илэрч нэлээд дуулиан тарьсан. Тэрбээр Швейцарийн банкинд нэг сая гаруй ам.долларын нууц данстай гэдэг нь баримтаар нотлогдсон билээ. Гэсэн ч хуулиар энэ асуудлыг зохицуулаагүй учраас эрхэм гишүүнд тооцох хариуцлагын тухай яригдаагүй юм. Оффшор данстай гэдэг нь батлагдсанаар УИХ-ын дэд даргын суудлаа өгсөн болоод өнгөрсөн
Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан татвараас нуугдахын тулд  оффшор бүсэд данс нээсэн 10 гаруй гишүүн манай УИХ-д бий хэмээн мэдэгдээд байсан.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан татвараас нуугдахын тулд  оффшор бүсэд данс нээсэн 10 гаруй гишүүн манай УИХ-д бий хэмээн мэдэгдээд байсан.

Гэсэн ч өнөөдрийг хүртэл эрхэм гишүүн тэдний нэрсийг зарласангүй. Хуулийн төслийг хэлэлцэхгүй удсанаар дээрх 10 гишүүний нуун дарагдуулсан хөрөнгө нууц хэвээр байгаа гэхэд болно. Магадгүй дээрх асуудлаас үүдсэн  Ж.Батзандан гишүүний оффшор данстай байхыг хориглох тухай хуулийн төсөл хав дарах бодол олон хүмүүст байгаа бололтой юм.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • unshigchi 2014-05-17 18:10:13
    omhii hulgaich nar mongolchuudaas hulgailsan mongoo gadaadad hadgalahiin toloo iu ch hiihees butsahgui shuu, bolgoomjtoi baigaarai, tord garsan hulgaich luivarchid zorig bolon busdiig iaj nuhlaa, sanaj baina uu, nam nertei luivarchid mongolchuudiig malaar
    188.62.4.43
    Мэдэгдсэн Хариулах
  • ulaangom 2014-05-15 11:39:17
    Ene bol tsever hulgai shuu. Ter 10-iin neriig il bolgo. Erguulj tatah yum bol ardvtumen dugui shataagaad ehelne shuu
    112.72.13.216
    Мэдэгдсэн Хариулах
  • ulaangom 2014-05-15 11:39:16
    Ene bol tsever hulgai shuu. Ter 10-iin neriig il bolgo. Erguulj tatah yum bol ardvtumen dugui shataagaad ehelne shuu
    112.72.13.216
    Мэдэгдсэн Хариулах
  • gazar zarna  2014-05-15 10:52:41
    22 tovchoond shine hotiin toviin urd 2 ga gazar zarna.91915103
    103.23.51.9
    Мэдэгдсэн Хариулах
  • delbee 2014-05-15 09:53:18
    Монголын төрд гарсан хүмүүс шудрага байна гэж гарчихаад шудрага юм болгонд хаалт хашилт болж байна.Шилэн данс оффшорт хадгаламж нээхгүй байх г.м.Одоо бүр байчхаад биенээ барицаалж их хурлаараа тоглодог болсон.Давхар дээл Тэмүүжин сайд .Төмөр замын асуудал
    103.26.194.17
    Мэдэгдсэн Хариулах
  • Монголчууд 2014-05-15 08:43:15
    Шилэн дансны хуулийг хүлээж байна.Түргэн шуурхай батлан гарга.
    82.145.211.105
    Мэдэгдсэн Хариулах
  • Ehlel 2014-05-15 08:22:48
    Bolj bna iimerhuu huuli garaad bval toriin alband shudarga humuus ajillah nohtsol burdeh bailgui dee.
    81.199.162.115
    Мэдэгдсэн Хариулах
  • mgl  2014-05-15 06:27:45
    tiishdee Mglchuud shine ner tomyo orood ireheer nuguu estoi neg yu meddeg chaddagaa haruulah yumaa huurhii
    122.201.27.244
    Мэдэгдсэн Хариулах
  • ganga 2014-05-15 00:51:20
    ene dansniihaach tuhai tsegtstei unen zuw oilgolt ene tenegt bgaa uvmuu
    202.126.91.170
    Мэдэгдсэн Хариулах
  • ganga 2014-05-15 00:51:20
    ene dansniihaach tuhai tsegtstei unen zuw oilgolt ene tenegt bgaa uvmuu
    202.126.91.170
    Мэдэгдсэн Хариулах
  • Zuv 2014-05-15 00:40:10
    zuv huuli boloh baisan ium
    103.26.194.8
    Мэдэгдсэн Хариулах