УИХ-ын гишүүн Х.Болорчулууны зээрд үрээ түрүүлээ

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаан өнөөдөр хязаалан насны морьдын уралдаанаар эхэллээ.

17 км замд газар газрын 266 хурдан хүлэг тоосоо өргөн уралдсанаас Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат,  УИХ-ын гишүүн Х.Болорчулууны зээрд үрээ түрүү магнайд хурдалж наадамчин олноо баясгав.

Аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Д.Хишигжаргалын хурдан үрээ, айргийн гуравт Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат З.Шижирбатын бор үрээ, дөрөвт Төв аймгийн Баян сумын уяач Б.Нямжавын хээр үрээ, тавд Увс аймгийн Тэс сумын уяач Ц.Дамдин-Эрдэнийн хурдан цоохор үрээ орж ирлээ.

Дашрамд мэдээлэхэд, хязаалан насны уралдаанд 345 үрээ бүртгүүлснээс 70 гаруйг нь эрлийз хэмээн хассан байна.

Б.Од
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongol er 2018-07-11 03:37:40
    Ih hurliin gishuun yum uu? Mori uyach yum uu? Ali neg ajlaa hiivel hiisen shig hiivel yasan yum be? Ichij uhdeggui yum baihdaa.
  • Цэвэр монгол!!!  2018-07-10 12:05:47
    Эрлийз адуу бол хятадын эрлийз л гэсэн үг шдээ!!! Хятад руу хөөж явуулбал таарна!!!
  • Zochin 2018-07-10 09:52:38
    3d Uvsiin mori davhia bz dee