Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүхэн эрхт Элчин сайд Элизабет Барсакыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Франц-Монголын хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Элчин сайд Элизабет Барсак албан үүргийн хугацаа нь дуусч нутаг буцаж байгаагаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад мэдэгдээд хоёр орны хамтын ажиллагаа үр дүнтэй, өргөн цар хүрээтэй явагдаж байгааг дурдлаа.

Тэрбээр “Юуны өмнө цаг зав гаргаж намайг хүлээж авч байгаад талархаж байна. Франц орны хувьд Монголын соёлыг таних зайлшгүй шаардлагатай байдаг. Ялангуяа урлаг соёл, кино урлагийн хүрээнд хоёр улсын уран бүтээлчид бие биенээ маш их сонирхдог. Энэ бол маш эерэг хандлага гэж би хувьдаа үздэг. Цаашид франц хэл, соёлыг сонирхох хүүхэд залуусын тоо улам их өснө гэдэгт итгэж байна. Үүнд хоёр улсын хамтарсан сургууль чухал үүрэгтэй гэж бодож байна. Энэ асуудалд таны зүгээс, салбар яамны зүгээс санаа тавьж, дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байна” гэлээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа “Юун түрүүн манай улсад Элчин сайдаар сууж бидний хэл, соёлтой танилцаж, хоёр улсын хамтын ажиллагааг ялангуяа соёл, боловсролын салбарт эрчимтэй хөгжүүлсэнд танд талархал илэрхийлье. Нутагтаа очоод Монгол орны талаарх сайхан сэтгэгдлээ найз нөхөд, Францынхаа ард түмэнтэй хуваалцаж, сайхан мэдээлэл өгнө гэдэгт итгэж байна. Франц хэл, соёл сонирхож байгаа залуусын тоо өдрөөс өдөрт өсч байгаа нь их, дээд сургуулийн элсэлтээс харагдаж байсан. Тиймээс Монгол-Франц хоёр улсын хамтын ажиллагаа, соёлын харилцааг улам хөгжүүлэх тал дээр анхаарч, ач холбогдол өгч ажиллахаа албан ёсоор илэрхийлье” гэлээ.

Эх сурвалж: БСШУСЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.