Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

10:00 цагт: НЗДТГ-ын А танхимд төрийн одон, шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болно.

10:00 цагт: БНСУ-ын хөдөлмөр, нйигмийн хамгааллын салбарын томоохон төлөөлөл Монголд айлчилж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам БНСУ-ын Хүний нөөцийг чадавхижуулах төвийн хооронд Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна.

11:00 цагт: “Монголын сайхан орон” шилдэг бүтээлийн үзэсгэлэн Монголын Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийнэ.
 
14:00 цагт
: БНСУ-ын Ур чадварын холбооноос талх нарийн боовны лабораторийн иж бүрэн тоног төхөөрөмжийг Монголын талд хүлээлгэн өгөх үйл ажиллагаа Хүнс, технологийн политехник коллежид болно.

14:00 цагт: Дээлтэй Монгол наадам  Жанжин Д.Сүхбаатарын талбайд болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.