Хүүхдийн аюулгүйн тээвэрлэлтэд хяналт тавьж байна
Хүүхэд хамгаалал, аюулгүй байдлыг хангуулах зорилгоор НХГБХГ, ЗЦА хамтран ажиллаж байна.

Хүүхдийг осол гэмтэл, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эцэг эх олон нийтэд сурталчилгаа нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах зорилготой “Анхаарал хариуцлага эрсдэлгүй орчин” аяныг энэ сарын 01-нээс есдүгээр сарын 01 хүртэл хоёр сарын сарын хугацаанд зохион байгуулж байна.

Аяны хүрээнд, амралт зугаалга эхэлсэнтэй холбогдуулаад Улаанбаатар хотын 4 чиглэл товчоо, 22-ын товчоо, Яармаг, 7 буудал, Налайх, Багахангайн пост,  хөдөө орон нутаг руу гарч байгаа иргэдэд хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийх, хүүхэд тээвэрлэлтэнд хяналт тавих ажлыг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Цагдаагийн газар, Замын цагдаагын албатай хамтран зохион байгуулан ажиллаж байна. 

О.Сайхан
Оллоо.mn 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.