Дуучин Т.Дэлгэрмөрөн Алтангадас одонгоор энгэрээ мялаав
Баяр наадмын өмнөх энэ өдрүүдэд ард түмнээр хөдөлмөрөө үнэлүүлж, төрдөө үнэлэгдсэн салбар салбарын шилдгүүдэд шагналын хур бууж байна.

Тухайлбал, Монголын рок поп урлагт тод мөрөө үлдээсэн “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн Алтангадас одон хүртжээ.



Энэ талаар тэрбээр фэйсбүүк хуудастаа “Өнөөдөр төрийн хүндэт шагнал АЛТАНГАДАС одонгоор энгэрээ мялаалаа. Урлагт 20 жил тууштай зүтгэсэн сэтгэл зүрх, хөдөлмөрийг минь үнэлсэнд миний бие туйлын их баяртай байна. Уран бүтээлийн үнэнч сонсогч дэмжигч бас шүүмжлэгч ард түмэндээ талархаж байна.

Хүндтэй шагналыг нэр төртэй авч явж үзэгч сонсогчдынхоо сонорыг аялгуу дуугаараа мялаах болно.

Аялгуу дуу намайг уяхан болгодог
Уяхан сэтгэлийн дэргэдээс хорвоог мэдрэх хамгийн сайхан
Алтангадас одонгоороо наадмаараа би гоёно.
Миний монголын ард түмэн дэлхийд ганц монгол наадмаараа дэлгэр сайхан наадаарай.

Та бүхнийг хүндэтгэсэн: Алтангадас одонт Т.Дэлгэрмөрөн" гэжээ.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongol 2018-07-10 05:16:03
    Ene zaluuchuud hurtel odon medald durtai bolchih yumaa, mongol shig iim odon medalia buunduud baidag gazar baihgui
    103.10.23.218
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2018-07-10 05:03:22
    bayar hurgey
    64.119.24.44
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-07-10 04:31:49
    Turiin buyan, tumnii itgeliig daaj yavaarai. Amjilt husie!
    106.186.208.29
    Мэдэгдсэн Хариулах
  • lll 2018-07-10 01:56:57
    Сайхан байна аа. Амжилт хүсье.
    202.55.180.182
    Мэдэгдсэн Хариулах
  • zov 2018-07-10 01:35:13
    goyo bna
    202.21.106.110
    Мэдэгдсэн Хариулах