Г.Равдан: Ард түмэн надад Ардын жүжигчин цолыг авчирлаа
Тулгар төр байгуулагдсаны 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмын баяр болох гэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр төрийн одон медаль гардууллаа.

Урлагийн салбараас хэд хэдэн хүнийг гавьяат жүжигчин, Ардын жүжигчнээр шагнасан бол спортын салбараас ч мөн олон хүнийг төрийн дээд одон медалиар шагнав.

Их эзэн Чингис хааны хөшөөний өмнө өнгө өнгийн цэцэг барьж догдолж хүлээсэн хүмүүс зогсоно. Шагнал авсан аав ээж, ах дүү, анд найз нарыгаа тосч авах гэж байгаа юм чинь аргагүй шүү дээ.

Тэдний дунд хошин урлагийн болон драмын театрынхан их сонин содон харагдаж байв. Сэтгэл хөдлөл эмоци ихтэй тэд МАСК продакшны захирал П.Эрдэнэзааныгаа Төрийн ордноос гарч ирэхэд уухайлан хашгиралдаж, урдаас нь тэмүүлж гүйлдлээ. Хүн бүр гар барьж баяр хүргэн, уран бүтээлийн өндөр амжилт, онгод бүтээлийг хүсэн ерөөв.

Түүний араас удалгүй шинэхэн Ардын жүжигчин Г.Равдан гарч ирэхэд драмын театрын акулууд “шүүрч” авлаа. Ардын жүжигчинг өндөр шатан дээрээс өргөж аваад “айлгаж” орхив. Тэрбээр “Хүүхдүүд минь яаж байна аа. Зөөлхөн буулгаарай” хэмээн нэг гартаа баглаа дүүрэн цэцэг, нөгөө гартаа алчуур барьж хөлсөө арчсаар, хүлээсэн хүмүүсийнхээ дунд буув. 

Эргэн тойрон битүү бүчсэн иргэд баяр хүргэх гэж дайрна, хамтран ажилладаг уран бүтээлчид нь халгаахгүй хамгаалж сүрийг харуулж, баярыг бахдуулсан үйл явдал боллоо.

Ингээд шинээр цол хүртсэн эрхмүүдийн сэтгэгдлийг хүргэж байна.

Үгийн урлагаар шинэхэн Ардын жүжигчин Г.Равдангийн сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр “Ийм том шагналыг хүлээж авна гэдэг маш том хариуцлага байх гэж бодож байна. Монголынхоо ардчилалын хайр хишиг буяныг хүртлээ. Ардын жүжигчин хэмээх асар хүндтэй цолыг ард түмэн минь надад авчирлаа гэж бэлэгшээж байна.  Мэргэжлийн урлагийн байгууллагад би 43 дахь жилдээ ажиллаж байна.

Төр түмнийхээ өндөр их хайр хүндэтгэлийг хүлээж, магнай тэнийн баярлаж байна. Би өөрөө баярлахаас гадна олон хүнийг баярлуулсан гэж ойлгож байна. Яагаад гэвэл радио, телевизийн урлагаар дамжуулан миний хийж бүтээснийг сонссон, үзсэн олон түмэн хур баярлаж байгаа байх. Та бүхэндээ туйлаас их баярлалаа. Монголын олон сайхан яруу найрагч, аав, ээждээ, үр хүүхэд, хамаатан садангууддаа баярлалаа. Мэргэжлийн урлагт анх хөтөлсөн олон сайхан багш нартаа баярлалаа. Зохиолыг нь уншсан олон сайхан зохиолч, яруу найрагчдадаа бас дахин баярлалаа” гэлээ.


 
О.Анужин: Маш том хариуцлага, том итгэл ирлээ
 
БНСУ-д 11 дэх удаа зохион байгуулагдсан “Korea International Ballet” 2018 Сөүл хотод амжилттай болж өнгөрсөн билээ. Энэ тэмцээнд эх орноо төлөөлөн насан хүрэгчдийн ангилалд УДБЭТ-ын гоцлол бүжигчин, СТА О.Анужин амжилттай оролцож алтан медаль хүртсэн мэдээллийг хоёрхон хоногийн өмнө оруулж байв. Тэгвэл дэлхийд нэрээ гаргасан 23 настай бүсгүйд өнөөдөр Гавьяат жүжигчин цол хүртээлээ.

Шинэхэн гавьяат О.Анужин “Энэ шагналыг дагаад маш том хариуцлага, маш том итгэл дагаж байна. Багш нартаа болон гэр бүлийнхэндээ баярлаж байна. Цаашид эх орныхоо нэрийг гаргасан уран бүтээл хийнэ гэж амлаж байна” гэв.

Тэрбээр Дэлхийн шилдэг 9 балетчины нэг бөгөөд ийнхүү өнөөдөр төрдөө хөдөлмөрөө үнэлүүлэв.


 
П.Эрдэнэзаан:Сэтгэл хөдлөөд баярлалаа гэхээс өөр зүйл хэлж чаддаггүй ээ


“МАСК” пордакшны захирал жүжигчин П.Эрдэнэзааны сэтгэгдлийг сонирхвол, Тэрбээр “Төрийн хүндэтгэлийг хүлээж байгаадаа баяртай байна. Сэтгэл хөдлөөд баярлалаа гэхээс өөр зүйл хэлж чадахгүй нь ээ. Урам зориг, санал шүүмжлэл өгдөг нийт үзэгчдэдээ маш их баярлалаа. Би 20 гаруй кино уран бүтээл, 40 орчим энтертайнмент бүтээлд тоглосон байдаг” хэмээв.


 
Б.Жаргалмаа: Ээждээ маш их баярлалаа

Хэвлэл мэдээллийн салбарт маань Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч хоёр мэндэллээ. Тодруулбал, “Ийгл” телевизийн тоймч, сэтгүүлч Бадарчийн Жаргалмаад дээрх одонг хүртээв. Үндэсний шуудан сонины зөвлөх, тоймч Б.Ерэнтэй Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнуулав. 

Сэтгүүлч Б.Жаргалмааг Төрийн ордноос гарч ирэхэд нь мэргэжил нэгт найзууд нь болон төрүүлж өсгөсөн ээж нь мөнгөн аягатай сүү, алд цэнхэр хадгийн хамт тосон авлаа.

Тэрбээр “Та бүхний минь хайр, үзэгч олон, ард түмний минь хайр надад ирсэн учраас би төр засгаараа ийнхүү үнэлүүлж байгаа байх. Ээждээ маш их баярлалаа. Ард түмэндээ баярлалаа” гэлээ.








О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Равдан нам засгийн ачаар гэнэ үү 2018-07-12 17:06:34
    Равдан АНусны нүх сайн долоосныхоо буянд Ардын Жүжигчин болсон гэж шууд хэлэх юм даа хөөрхий
  • q 2018-07-10 13:12:48
    hoshin shogiin heden marzan garuudad ogohoo boliochee.hun doromjilj ,marzagnahaas oor um yu hiisen um be ednuus.Ravdan guai bol avah ni tumen zovoo bayr hurgee
  • Жагаа 2018-07-10 01:52:49
    Равдан гуайд баях хүргэе Ганаад бас баяр хүргэе
  • zochin 2018-07-09 14:52:05
    Hoshin shogiinhon eeljleed avna gej yridag gesen. Agluu Booyoo 2-t mungu ugsun ni avdag gesen bh aa kkk
  • БАТ 2018-07-09 12:54:20
    АНУЖИН ГЭХ ОХИН ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАЛЕТЧИНЫ 9 Д ОРДОГ БОЛОЛТОЙ ЯАХАВ БАХАРХАЖ БОЛНО , ДЭЛХИЙД 9 Д ЖАГСАХААР НЬ Л ГАВЬЯАТ ӨГДӨГ БОЛОХ УУ !!!
    • Монгол 2018-07-09 13:36:51
      Энэ охион Олон Улсын балетын уралдаанд түрүүлсэн байна аа. Өгөх нь түмэн зөв. Юун Эрдэнэзаан...
  •  2018-07-09 11:18:48
    наадмаар зад хорхог боодог зооглох нь дээ.