Баяр наадмаас өмнө ил задгай утастай шонг цэгцэлнэ
Улсын их баяр наадмаас өмнө ил задгай утастай шонг цэгцлэхээр болжээ.

Тодруулбал,  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Цахилгаан хангамж, гэрэлтүүлэг, холбооны асуудал хариуцсан мэргэжилтэн Р.Даваасүрэн “Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд төвийн зургаан дүүргийн хэмжээнд 55 мянган гэрэлтүүлэг, 46 мянган ширхэг гэрэлтүүлгийн шонд 13 аж ахуйн нэгж ашиглалт засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна. Манайхаас жил бүр холболтын таггүй ил задгай шонг цэгцэлдэг.
 
Энэ жил нийслэлийн Засаг дарга болон Улаанбаатар хотын ерөнхий менежерийн удирдамжийн дагуу үндэсний их баяр наадмаас өмнө ил задгай холболттой шонг цэгцлэх ажлыг хийж байна. Эхний шатны тооллогоор 1800 гаруй таггүй задгай холболттой шон байна гэж мэдээ ирүүлсэн.
 
Нарийвчилсан самналт явуулахад гэр хороолол болон орон сууцны хороолол, нийтийн эзэмшлийн газарт таггүй задгай холболттой 2640 шон байсан. Өнөөдрийн байдлаар 1693 шонг засварлан тагжуулж, 65 хувийн гүйцэтгэлтэй байна. Баяраас өмнө бүрэн дуусна. Шонгийн таг нь төмрөөр хийсэн байдаг учир хулгайд алдагдах нь их. Тиймээс жил бүр тагжуулах ажлыг хийдэг.

Мөн Улаанбаатар хотын шуурхай удирдлагын зохицуулалтын төвийн 310005 дугаарын утсаар 24 цагийн турш дуудлага хүлээн авч байна. Дуудлагын дагуу, иргэдийн сошиалаар ирүүлсэн гомдлыг тухай өдөрт нь шийдвэрлэж зөрчлийг арилгаж байгаа” гэв.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.