Д.Арвины компани 80 гаруй айлыг “гудамжинд” амьдруулаад 4 жилийн нүүр үзлээ
Хаа сайгүй газрын болон барилгын маргаан үргэлжилсэн хэвээрээ байна. Гэр хороолол төсөл буюу дахин төлөвлөлт нэрийдлээр байртай болох гэсэн иргэд өнөөдөр байр ч үгүй, орох орон ч үгүй хэцүүхэн зутруухан яваа олон айл өрх байна.

Тухайлбал, ийм зовлонтой иргэдийн нэг хэсэг нь “Сансар” хотхоны оршин суугчид юм.

Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо, “Сансар” хотхоны нийтийн орон сууцны долоон байр, зургаан амины орон сууц нь гэр хорооллын  дахин төлөвлөлтийн бүсэд хамаардаг аж. Тиймээс тус хорооллын 85 өрх уг газар дээр гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхээр шалгарсан УИХ-ын гишүүн асан Д.Ариуны “Их өргөө ХХК”-тай хамтарч ажиллах гэрээг 2014 оны гурван сард  байгуулсан юм байна. 

Гэрээний дагуу “Сансар” хотхоны оршин суугчид орон сууц,  дэлгүүрийн барилгуудаа чөлөөлж, тус компанид хүлээлгэн өгсөн ажээ.

Гэтэл  “Их өргөө” ХХК  “Сансар” хотхоны оршин суугчдын байшин, орон сууцыг буулгаж, газрыг хашаалжээ.  Улмаар гурван ширхэг орон сууцны барилгын суурийг цутгаснаас өөр  ямар ч ажил хийгдээгүй өнөөдрийг хүрэв.

Тиймээс тус хотхоны 85 өрхийн 600 гаруй иргэн орох оронгүй хохирсон байдалтай өдөр хоногийг өнгөрөөж байна.
Уг нь 2016 онд ашиглалтад оруулна гэж амалсан ч өнөөдрийг хүртэл суурь хундаамаас өөр бүтээн байгуулалтгүй, барилгын захиалагч, гүйцэтгэгч компани ч байхгүй байна.

“Сансар” хотхоны иргэдийн эрх ашгийг хамгаалахаар холбогдох бүх шатны байгууллагын удирдлагуудтай уулзаж, хандаж яваа Л.Алтанцэцэг “Манай хотхоны оршин суугчид үнэхээр гомдолтой байна. 85 өрхийн 500 гаруй иргэн бүхэл бүтэн гурван жил орох оромжгүй гудамжинд тэнүүчилсэн байдалтай амьдарч байна. Бидний зүгээс энэхүү асуудлаар Нийслэлийн Засаг дарга С.Батболдтой уулзсан. Үл ойшоосон шинжтэй хандсан.

Бид наад асуудлыг чинь шийдэж өгнө хэмээн хэлээд гараад явсан.  Гэтэл өнөөдөр юу ч шийдэгдээгүй,  бахь байдгаараа л байна. Бид “Их өргөө”  ХХК-ийн гадаа зургаан хоног өлсгөлөн зарласан. Энэ үед тус компанийн захирал Д.Арвин нэг  ч удаа ирээгүй.

Тиймээс хариуцлагагүй үйл ажиллагаа явуулж, ард иргэдийг хохироосон “Их өргөө” ХХК-ийн захирал Д.Арвинд  хариуцлага тооцож,  иргэдээ хохиролгүй болгож өгөөч гэх хүсэлтийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд  хүргүүлсэн байгаа.  Энэ оны 11 дүгээр сар гэхэд биднийг орох оронтой болгоно гэсэн. Тэрийг л харж хүлээж байна даа. Аргаа барсандаа Ерөнхий сайдад хандсан нь энэ” гэлээ.

Дөрвөн жилийн хугацаанд их юм үзжээ. Орон байр, эрх ашгаараа хохирсон иргэдээс 10 гаруй хүн нас баржээ. Өр зээлэнд баригдсан иргэд өвчин зовлонд, өр зээлэнд баригджээ.

Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд, жирэмсэн эмэгтэй гээд бүх хүний эрх зөрчигдөж байна. Энэ хугацаанд иргэдэд хандаагүй, яваагүй газар гэж байхгүй. “Их өргөө” компанийн зүгээс олон жил худлаа хэллээ. Нийслэлийн Засаг даргын зүгээс гэр хороололд дахин төлөвлөлт хийнэ гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан хэрнээ хэрэгжүүлдэггүй. С.Батболд дарга “Та нар Э.Бат-Үүл даргаасаа байр нэх” гэдэг гэнэ. 

Барилга баригдахгүй байгаа шалтгаан нь бас л хөрөнгө мөнгөтэй холбоотой гэнэ. “Их өргөө” компани захиалагч бөгөөд Хятадаас хөрөнгө оруулалт хийхээр нэгэн компани оруулж ирээд суурь шаваа тавиад удалгүй, нөгөө компани нь ор сураггүй алга болсон гэх.

Тиймээс хохирсон айл өрх төр засгаас орох орон гэрээ гуйж байна. Хамгийн хохиролтой байгаа нь өнгөрсөн хугацааны нөхөн төлбөр олж авч чадахгүй өдий хүрчээ. Сар болгон 500 мянган төгрөг өгч байгаад өгөхөө болиод удаж байна. Энэ хугацаанд өчнөөн айл өр зээлэнд баригджээ. Айл амьтан гуйж царайчилж хоног төөрүүлнэ, хөөгдөнө гээд их юм болдог гэнэ. Зарим нь бүр гудамжинд гарчээ.



О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-07-10 11:00:25
    Урвагч Арвин-харвин-шарвин сөнөтүгэй
    27.123.214.92
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-07-10 03:16:02
    АН, Батүүл, Арвин-аас байр аа, нэхээрэй,,,,өөр олон зуун айл бий шүү, орон байргүй болсон
    203.91.118.247
    Мэдэгдсэн Хариулах
  • Эн 2018-07-09 15:18:40
    Батболд өөрийн компаниар бариулна гээд их өргөөгөөс авсан гэсэн шүү. Батболдоос нэхээрэй
    150.129.142.254
    Мэдэгдсэн Хариулах
    • АНы дебилд 2018-07-12 17:12:49
      Хахаха АНы дебилүүд ганц хийж чаддаг гүтгэлэг ээ хийж байх шив энэ бузарууд ичихчгүй төрийн эрхээ бид нарт өгчих жөгжүүлээд баяжуулаад өгий гээд байгаа юм даа
      50.226.17.98
      Мэдэгдсэн Хариулах
  • Zoloo 2018-07-09 15:02:14
    Hungun huumgai handjee. Gazraa shuud ashiglaltad orson bairaar soliod oroh ni ersdelgui bh Bolton.
    139.5.219.138
    Мэдэгдсэн Хариулах
  • zasagiin unen tsarai 2018-07-09 14:19:50
    Ene tur zasgiin unen nuur l ene, hultsen ard tumnii songolt iim l bna daa. Uyach darga yu hiij baigaag buu med arai nuguu Miigiinhee gazriin naimaag urgeljluul
    66.181.161.86
    Мэдэгдсэн Хариулах
  • хотын иргэн 2018-07-09 11:18:56
    Арвин АН- тайгаа хамт сөнөтүгэй.Ийм урвагч нар ард түмнийг хохироодог шүү дээ.
    66.181.165.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-07-09 10:00:22
    Нам дамжсан авгайг шоронд хийж ард түмнийг хохиролгүй болгох хэрэгтэй. МАН нэрээр сонгуульд ялж гарч ирээд АН -г олонх болохоор ийм луйвар хийх гэж намд нь орсо...
    66.181.178.159
    Мэдэгдсэн Хариулах
  • Уншигч 2018-07-09 09:24:29
    Энхрий хайрт МАН мандтугай, Арвин мандтугай!
    27.123.212.141
    Мэдэгдсэн Хариулах
    • 27...141 АНы болванд 2018-07-12 17:17:12
      АНы дебил ээ МАН мандтугай чинь зөв харин Арвин чинь танай АНы хэдэн ялтангуудтай нийлээд 2012-2016 ард түмнээ мөлжиж шулсныг барин тавин санаад байна уу
      50.226.17.98
      Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-07-09 09:06:08
    Их нүгэл хийжээ Арвин гэдэг авгай
    103.229.120.84
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-07-09 05:50:34
    Энэ эмэгтэй чинь жүжигчин Төөтөө хиймэл үс зүүсэн юм биш үү?
    202.9.40.136
    Мэдэгдсэн Хариулах
  • Сүрэн 2018-07-09 04:37:19
    Яаж ч мэдэх амьтандаа МАН нэрээр сонгуульд орж их хуралд суудал аваад АН-д элсэхийг нь ард түмэн мэднэ
    202.9.42.2
    Мэдэгдсэн Хариулах
  • mongol 2018-07-09 04:37:02
    Tur ni irgediinhee ger orniig suitgeciheed hamgaalahgui bol gemtnuudiig buudcihaac uur yahiin.
    27.123.214.94
    Мэдэгдсэн Хариулах
  • dolir 2018-07-09 04:32:18
    odoo ongorsoon naad avgai chin ovchin tussan mash hund
    43.228.131.90
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-07-09 04:23:26
    Зах зээлийн нийгэмд компани хүнд худал ярихгүй Монголчууд л бие биенээ хулхидах гэж ойлгосон
    202.9.42.2
    Мэдэгдсэн Хариулах