Б.Дөлгөөн Залуучуудын олимпоос мөнгөн медаль хүртлээ

БНХАУ-ын Нанжин хотод болж байгаа Залуучуудын зуны II олимпийн наадмын бөхийн тэмцээн наймдугаар сарын 25-28-ны өдрүүдэд  “Longjiang Gymnasium” спортын ордонд болж байна. Бөхийн тэмцээнд 14-18-ны насны эрэгтэй 80, эмэгтэй 32 нийт 112 бөх өрсөлдөж байна. Өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн 46, 52, 60, 70 кг-ын жингүүдээр явагдлаа.

Манай бөх Б.Дөлгөөн нэгдүгээр тойрогт беларуссын бөх Ина Руокийг 8:0, 2:0, хоёрдугаар тойрогт алжирийн бөх Хажида Каддурыг 10:0 онооны харьцаагаар ялж мөнгөн медалийн төлөө барилдаанд вэнэсуэлийн бөх Адрианна Кастилог 2:0, 2:3 онооны харьцаагаар ялж алтан медалийн төлөө БНАСАУ-ын бөх Сон Хуангтай өрсөлдөж 0:8, 0:1 онооны харьцаагаар ялагдлаа.

Залуучуудын олимпийн наадамд өрсөлдсөн монголын 5 тамирчнаас Б.Дөлгөөн  медаль хүртэж монголын багийн нүүрийг тахлав.

Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дасгалжуулагч Д.Мөнхбаяр нь хоёр дахь бөхөө Залуучуудын олимпийн наадамд медальд хүргэж чадварлаг дасгалжуулагч болохоо дахин нотлон харууллаа.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.