Налайх хотын наадамд шинэ арслан төрлөө
Нийслэлийн Налайх хотын баяр наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд өргөн дэлгэр болж өнгөрчээ.

Наадмын барилдаанд  Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, Ш.Жаргалсайхан нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосноос Булган аймгийн Орхон сумын харьяат Хил хамгаалах ерөнхий газрын "Хилчин" спорт хороо, Хилийн цэргийн 0208-р тусгай салбар, "Кардыш" ХХК, "Булган хан" дэвжээний бөх аймгийн заан Б.Түмэндэмбэрэл найм даван түрүүлж, аймгийн арслан болжээ.

Харин Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 330-р анги, "Бест буйдан" ХХК-ийн бөх аймгийн харцага Б.Зоригтбаатар үзүүрлэж, аймгийн харцагаа заанаар сольжээ.

Их шөвөгт  Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харьяат "Хүч" спорт хороо, "Жем интернэйшнл" ХХК-ийн бөх аймгийн харцага Ш.Чинтулга Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат Их Монголын Хүчтэн дэвжээний бөх сумын заан Б.Өлзийсайхан нар шалгарч Ш.Чинтулга харцага цолоо хоёр дахиа баталж, Б.Өлзийсайхан аймгийн харцага цол хүртжээ.

Дунд шөвөгт  Завхан аймгийн Их-Уул сумын харьяат "Алдар" спорт хороо, ЗХ-ний 350-р анги, "Даян" дэвжээний бөх сумын заан Д.Дэмиддорж, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат сумын заан Ч.Баасандорж , Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат "Хантайшир" дэвжээний бөх сумын заан Б.Дагва, Налайх дүүргийн харьяат сумын заан С.Пүрэв-Очир нар шалгарч аймгийн начин цолонд хүрцгээлээ.

Ийнхүү Налайх дүүргийн баяр наадмаас аймгийн арслан 1, аймгийн заан 1, аймгийн харцага 1, аймгийн начин 1 тус тус төрөн гарчээ.
 
О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-07-10 02:13:31
    Налайх дүүрэг яахаараа аймгийн цол өгдөг билээ. Сум дүүрэг хоёр адил статустай биз дээ. Өгвөл сумын цол өгөх ёстой доо. Магадгүй Нийслэл баяр хийвэл яах уу
  • f 2018-07-09 02:19:27
    2 garid hed davsiim be ene arai l bish shu