Найрааг таслан зогсоохын тулд хоёрын даваанаас сэргээшийн шинжилгээ авдаг болно
Сүүлийн жилүүдэд найраа болон допингийн асуудал их гардаг болсон. Допинг хэрэглэсэн нь цолд хүрч, хэрэглээгүй нь доогуур барилдаанд өвдөг шорооддог нь үнэн. Нөгөө талаар мөнгөтэй нь цол “худалдаж” авч мөнгөггүй нь хоосон хоцрох нь бий.

Тэгвэл иймэрхүү асуудлыг цэгцлэж эцэслэхээр МҮБХ-ныхон наадмын өмнөхөн маш чухал шийдвэр гаргажээ.  Тодруулбал, допингийн шинжилгээг хоёрын даваанаас эхлэн авдаг болгосноо энэхүү албан бичгээр мэдэгдсэн байна.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “...Энэ хуулийн 7.1, 7.2-т заасан барилдааны шөвгийн 16-д үлдсэн бөхийг сэргээшийн шинжилгээнд заавал оруулна” гэж заажээ.
 
Энэ нь тав давсан бөхөөс шинжилгээ авдаг буюу начны найраа хийх, зориудаар хэн нэгэн бөхөд унаж өгөн бизнес хийх гол шалтгаан болж байна гэж МҮБХ-ныхон албан бичигтээ дурджээ.

Тодруулбал, одоогийн байдлаар тавын даваанд давсан бөхөөс допингийн шинжилгээ авч байгаа нь бөхчүүд допинг хэрэглэж, дөрвийн даваа хүртэл өрсөлдөгчөө нэмэлт бэлдмэлийн тусламжаар давчихаад тавын даваанд начны найраа хийж хэн нэгэн бөхөд унаж өгдөг хачин жишиг тогтлоо.

Нэг үгээр хэлбэл, өдийг хүртэл найраа хийж, мөнгө олох том хэрэгсэл байсан гэж МҮБХ-ныхон үзжээ.

МҮБХ-ны гаргасан албан бичигт “МҮБХ-ны хууль бусаар тэргүүлэгч гэж зарлаж, бөхчүүдийн барилдах эрхэнд хууль бусаар халдаж, өрсөлдөгч бөхөө шударга бус өрсөлдөөнөөр зайлуулах санаа зорилго агуулан хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа, тогтмол допинг хэрэглэж, хоёр, гурав, дөрөв тавын даваанд зориудаар унаж өгөх бизнес буюу найраа хийж олон зуун саяар нь халаасладаг дархан аварга Г.Өсөхбаяр, улсын гарьд Д.Рагчаа, улсын заан М, улсын заан Д гэх мэтийн бөхчүүдийг өөгшүүлж, Үндэсний их баяр наадмыг жил бүр будлиантуулж, наадамчин олны өмнө барилдаан биш жүжиг тоглох, наймаа хийж, хууль бусаар хөрөнгөжих гол шалтгаан болж байна.

Хамгийн сүүлд 2017 оны улсын баяр наадмын 5-ын даваанд Хэнтий аймгийн бөх, УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийн шавь, улсын арслан Э.Оюунболд  нь телевизийн камер,  наадамчин олны өмнө 3 хуруу /гурван зуун сая төгрөг/ гарган найраа буюу зориудаар унаж өгөх бизнес хийсэн увайгүй үйлдэл гаргасан бөгөөд МҮБХ-ноос түүнийг цолыг хураалгахаар Ерөнхийлөгчид хандаад байна” гэжээ.

Тиймээс МҮБХ-ныхон энэхүү начны найраа, допингийн бизнесийг зогсоохын тулд, мөн 20 гаруй жил допингийн бизнесийг цэцэглүүлж, хэн дуртайгаа допингт холбодог хүмүүсээс салахын тулд хоёрын даваанаас эхэлж, допингийн шинжилгээг авдаг болгох шийдвэр гаргасан гэлээ.

Ер нь дэлхий нийтээрээ шударга өрсөлдөөн, шударга тэмцээнийг ихэд дээдэлж байгаа.

Тийм ч учраас тэмцээн эхлэхийн өмнө допингийн шинжилгээг аваад тэр дор нь хариуг нь гаргаж тамирчдад танилцуулдаг болохоос биш манайх шиг найраа хуудуу нь бүгд хийгдэж дууссаны дараа допингийн шинжилгээ гэх жүжиг тавьдаггүй.

Тэгээд шинжилгээнийхээ хариуг хариуг найм, есөн сарын дараа гаргаж ирээд үнэн худал нь мэдэгдэхгүй бөхчүүдээ дарамталж, шантаажилж суудаг нэг ч улс байхгүй гэж МҮБХ-ныхон үзсээр иржээ.

Ингээд уг албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.






О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-07-09 11:20:45
    даваа бүрт боовноос нь усыг нь авч шинжлээд даваанд гарга.
    122.201.31.67
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-07-09 04:14:45
    Маш зөв. наадмын өмнө сэргээшийн шинжилгээ авч бүртгээд эрүүл бөхийг барилдуулья. Тэр гуйсан энэ тэр бөхөө шууд хас. Эзэн нь шууд илчлээд хэлэх хэрэгтэй.
    66.181.168.82
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-07-09 03:07:28
    Допингийн асуудалтай хатуу тэмцэх нь зөв. Хэдэн жилийн өмнө наадмаар допинг хэрэглэсэн Сүхбатыг арга хэмжээ аваагүй. Одоо тэр их допинг дэмжээд явж байна
    122.201.22.247
    Мэдэгдсэн Хариулах
  • Хүрэл-д 2018-07-09 02:07:37
    чи битгий хуцаад бай л даа Баянаагийн хүү Бат-Эрдэнэ аваргаар яаж даваа авсныг асуу Гантогтох хүн дийлэхгүй аваач гээд .....
    202.70.33.242
    Мэдэгдсэн Хариулах