Салхи ирлэн уралдах соёолонгийн тоосонд нэг булагдахсан
Хүний нутагт ажиллаж амьдарч байгаа монголчууд улсынхаа их баяр наадмаар нутгаа ихээр үгүйлэн санадаг байна. Харь газар буюу Чех улсад ажиллаж амьдарч байгаа нэгэн залуу эх нутгаа, элгэн саднаа санаж ийнхүү шүлэглэжээ.
 
Салхи ирлэн уралдах соёолонгийн тоосонд нэг булагдахсан 
Санагдан санагдан зүүдлэх аавынхаа газрыг нэг эргэхсэн
Сар хээрлэх хөдөө адуу манаж нэг хонохсон
Сайхан ээжтэйгээ хуучлан өнжин ярьж суухсан
Монголдоо л нэг очихсон
Хэлхэгэр дээлтэй эрчүүдийнхээ урцалдан барилдахыг нэг үзэхсэн
Хэдэр ааштай өвгөдийнхээ уурлаж уцаарлахыг нэг харахсан 
Хэдэн муу найз нартайгаа өдөржин дарвиж суухсан
Хэний ч юм бэ, найран дээр шөнөжин дуулж хонохсон
Монголдоо л нэг очихсон
Таанын айрганд цохиулж хэдэнтээ унаад босохсон
Тарваганы боодогонд бялуурч хэсэгтээ өег алхсан
Тавилан заяаны минь шүтээн Жанрайсагтаа нэг мөргөхсөн 
Танихгүй нэгэнтэй учирч, улсаа ярьж магтахсан 
Монголдоо нэг очихсоон.....

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • !!! 2018-07-09 00:59:50
    Харь газарт удаан байхад эх нутаг аргагүй л санагддаг юм даа!! "Ноорхой ч гэсэн ээж минь" гэгчээр эх орноос минь сайхан нутаг хаа ч үгүй!!
    66.181.160.19
    Мэдэгдсэн Хариулах
  • germanaas 2018-07-08 18:31:12
    unshaad uxtelee uillaa mongol shig amar taivan uls oor ene delxiid bii bolob uu ? bid nutgaa yaj sanadagiig meddeg ch boloosoi
    98.228.96.94
    Мэдэгдсэн Хариулах
  • Японоос  2018-07-08 05:45:29
    Сайхан шүлэг байна нутгаа саначихлаа байз...
    66.181.160.41
    Мэдэгдсэн Хариулах