Сүүж уулын бэсрэг наадамд Н.Золбоо арслан түрүүлжээ
Өчигдөр Цагдаагийн ерөнхий газрын "Сүүж" уулын галын сорилго барилдаан болж улсын заан Ц.Мягмарсүрэн, улсын харцага Т.Амартүвшин, улсын өсөх идэр начин Н.Бүрэнбаатар, Ц.Лхагвасүрэн, Ж.Оргил нарын тэргүүтэй 56 бөх хүч бяраа сорив.

Энэхүү бэсрэг наадамд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Цагдаагийн ерөнхий газрын "Хүч" спорт хороо, "Мөнхийн үсэг" групп, "Их Богд" дэвжээний бөх ОУХМ, аймгийн хурц бадрангуй арслан Н.Золбоо түрүүлж,
Ховд аймгийн Чандмань сумын харьяат Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын "Сүлд" спорт хороо, 461-р анги, "Түм дэлгэрэх" ХХК-ийн бөх, Монгол улсын начин Ч.Цогбаяр үзүүрлэжээ.

Харин их шөвөгт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат “Алдар” спорт хорооны бөх аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү, Завхан аймгийн Баянтэс сумын харьяат "Алдар" спорт хороо, "Мөнхөд ашдын зам" ХХК-ийн бөх аймгийн арслан Ш.Пүрэвгарьд нар шалгарчээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.