Хүүхдүүд тогонд цохиулж нас барсанд  УБЦТС буруутай гэв
Сүхбаатар дүүрэгт байрлах “Хос шинэс” эмийн сангийн төмөр хаалганаас барьсан 11 настай хүү тогонд цохиулж амиа алдаад хэдхэн хонож байхад Налайх дүүргийн зургадугаар хороо Тэрэлжийн ойролцоо байрлах амралтын газрын орчим амьдардаг долоон настай охин мөн л тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.

Тодруулбал, газарт унасан шонгийн модны тогтой утсанд хүрсэн охин газар дээрээ нас барсан байдаг. Тэгвэл хотын дарга Су.Батболд яаралтай хуралдаан зарлаж, холбогдох хүмүүсээс тайлбар авчээ.

Өмнөх хэрэг гарсны дараа хотын дарга албан даалгавар гаргаж, нийслэлийн хэмжээнд байгаа цахилгааны утаснуудыг аюулгүй болгох, гэрлийн шонгуудыг тагжуулах үүрэг өгсөн. Энэ үүргийн хэрэгжилт ямар төвшинд байгааг асуулаа. Налайх дүүргийн Засаг дарга  Ч.Раднаабазар “Д.Номин гэх охин тогонд цохиулж амиа алдсан. Тэрэлжийн чанх хойно байрлах 10 айлыг цахилгаанаар хангах шонгийн мод унасан байсан юм билээ. Хоёр хүүхэд тоглож байсан. Тэр үед эмээ нь малаа хариулаад эзгүй байсан” гэсэн тайлбар хийсэн байна.

Харин Нийслэлийн мэргэжлийн хяналтын зүгээс УБЦТС компанид хотын даргын албан даалгаврын дагуу хэд хэдэн удаа албан тоот хүргүүлсэн ч нэг ч удаа хариу өгөөгүй гэсэн тайлбар хийв.

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “Бид хэрэглэгчдэд хяналт тавьдаггүй. Удаа дараа ийм зүйл гарлаа. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компани энд буруутай. Бидний шаардлагад нэг ч удаа хариу өгөөгүй” гэх тайлбар хийв. Эндээс харахад УБЦТС компанийн удирдлагууд төрийн шийдвэрийг үл тоож, өгсөн үүрэг даалгавар, тэр ч байтугай хяналт тавьдаг байгууллагынхаа шаардлагыг ч үл тоож өнөөдрийг хүрчээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ард түмэн 2018-08-08 15:17:49
    убцтс хк нь том жижиггүй хувийн ашиг сонирхолтой ажил хийдэггүй тиймээс хуу бүгдийг нь солих хэрэгтэй
  • Гарав 2018-07-10 08:55:23
    ЦТС гэж даварсан мөнгө хулгайлахаас өөр юм хийдэггүй газартай хариуцлага тооц! Цахилгааны төлбөр дээр СЭХ дэмжих төлбөр гэж авна, суурь хураамж гэж авна,
  •  2018-07-09 11:07:53
    ниргэсэн хойно хашгирлаа МХГ НМХГ хэрэггүй газар шүү. МХГ-н Батсүх гэдэг байцаагч хахууль их авсан.
  • Зочин 2018-07-08 06:25:06
    Монголчуудын хариуцлагагүй байдал дэндэж бна. МХяналт гэж бүх юм болоод өнгөрсөн хойно дуугардаг юу ч хийдэггүй авлигад автсан балиар газар бх юмаа.
  • зочин 2018-07-08 03:56:34
    даваасурэн сайд бусадыг шуумжлэхдээ гаргуун нехер салбарын ажил танд хамаатай л байхдаа солонгос японд бол даваасурэн батболд нар огцорсон ядаад уучлал гуйна да...
  • hehe 2018-07-08 03:51:26
    ern bol chhulal alba gedeg bol hariustlag gej boddog, tuunees bish darga gej neriig yambyn edleh gej baidag um bish shuu!!!ymbyn edelsen um bol hariutslagaa uur...