Дүнжингарав дээр наадмын тасалбар дуусч, шагчид үнээ “өндөрт” хүргэв
Жил бүр наадмын нээлт хаалтын билет авах гэж иргэд алаан болдог билээ. Нэг өдөр алалцаж оочерлоод тасалбар нь дуусчихдаг бөгөөд ихэнхийг нь шагчид авч өндөр үнэд хүргэж дамлаж зардаг жишиг тогтсоор удав.

Энэ жилийн наадмын нээлтийн тасалбарыг дөрвөн цэгээр худалдаалж байгаа бөгөөд аль хэдийнэ дуусчихжээ.
Тухайлбал, Дүнжингарав худалдааны төв дээр борлуулсан билет дуусчихсан байна гэнэ.

Энэ талаар загвар өмсөгч Гэрэлчулуун “Наадмын энэ билет авах гэж үнэндээ ийм л хэрүүл уруултай хар халуунд оочерлож оочерлож байхгүй дууссан гэж хариу сонсох бүр дургүй хүрчихлээ. Бүгд ухаалаг системд нэгдээд байхад манайх л гэж. Одоо яаж нээлтийн билэт олох уу. 110.000 шагчид тогтоосон үнэ .Билет зарна гээд тэд нар дүүрэн зогсоод л үлдлээ дээ. Хэлэх үг алга даа” гэсэн пост үлдээжээ.
 
Тэгвэл мөн л 6 буудлын Оргил худалдааны төвд наадмын билет зарж байгаа бөгөөд иргэдийн оочер дараалал нэмэгдэж алаан болж цагдаа нар хамгаалалтад гарсан байгаа ажээ. Мишээл худалдааны төв дээр ч иргэд хар халуун оочерлож, хэрүүл уруул хийж зогссон хэдий ч тасалбар авч чадахгүй үлдэх тохиолдол гарчээ.
 
Дашрамд дуулгахад, наадмын нээлтийн тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамаараад иргэдэд 16000, 20000, 24000 төгрөг, жуулчдынх 25 ам.долларын үнэтэй байгаа хэдий ч шагчид 100 мянга гарган дамлаж зарж байна.





О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн  2018-07-09 15:58:27
    Наадмаар хар халуунд сүүдрэвчгүй, ил сууж халж, бороонд норж үзэхээр гэртээ үзсэн нь хавьгүй дээр дээ.
  • arai l yuma. 2018-07-09 14:08:19
    zuragtaar l vzchihne biz, gai bgada ingej oocherloj, gertee am bvleere saikhan hooloo ideed zuragtaar neeltee vzehed l bolchiishd, ilvvdee garsan 100000 bhgvi
  • hehe 2018-07-08 03:48:21
    chuluur zah zeeld tawtai moril. erh chuluu d tawtai moril. um duusdag um, hun bolgond huren gej baihgui. howor um une hurdeg jamtai. chadahgui bol tv r uzeldee
  •  2018-07-08 02:22:15
    ер нь наадамлаад хэрэг байна уу? энэ жил ИХ ЗГ Бөхийн холбоо гээд бүгд 0000 ногоон тэг зааж байна.
  • Чёрт!! 2018-07-08 02:20:54
    Наадмын комисс үнэхээр ноль байна шүү!!! Иймхэн асуудлыг зөв зохицуулж чадахгүй, ямар амьтас тэр комисст нь байдаг юм бол доо, зайлуул??
  • Наадам 2018-07-07 09:46:41
    Энэ тасалбараа аль.хавраас эхлээд онлайнаар захиалаад, хүргэж өгөөд зарж болдоггүй юмуу Яг цагыг нь тулгаад шагчидаа дэмжээд байх юм. Ер нь нээлтээ зурагтаар үз...
  • в 2018-07-07 08:16:41
    Нээлтийн билет, машины А зөвгөөрөл авна аа 80301760