Наадмын нээлтийн тасалбарыг дөрвөн цэгээр борлуулж эхэлжээ
Төрийн их баяр наадам болоход тав хоног үлджээ.

Төв цэнгэлдэх хүрээлэнд болох Үндэсний их баяр наадмын нээлтийн тасалбарыг Нийслэлийн үйлчилгээний төв болох Мишээл экспо төв, Дүнжингарав, Зургаан буудал дахь Оргил худалдааны төв, Драгон дахь Нийслэлийн үйлчилгээний төвүүдэд иргэдэд зориулан худалдаалж байна.

Харин жуулчдад зориулсан тасалбарыг Нийслэлийн аялал жуулчлалын газарт борлуулж байгаа юм байна. Өмнө жилүүдэд нэг цэгт зарж, үзэгчид олон хоног дараалалд зогсдог байсан бол энэ жил дээрх газруудаар түгээснээр иргэдэд илүү хялбар болох гэнэ.

Дашрамд дуулгахад, наадмын нээлтийн тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамаараад иргэдэд 16000, 20000, 24000 төгрөг, жуулчдынх 25 ам.долларын үнэтэй байгаа ажээ.
 
О.Сайхан
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.