Өмнийн цэнхэр говиос шинэ арслан төрлөө
Энэ жилийн аймгуудын наадмыг Өмнөговь аймаг эхлүүлсэн билээ.

Ийнхүү хоёр өдөр наадсан аймгаас шинэ арслан төрлөө. Тодруулбал, тулгар төрийн 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадам, Өмнөговь аймгийн 87 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд улсын начин Т.Энхтуяа, Б.Сумъяа нараар магнайлуулсан улс, аймгийн цолтой 256 бөх хүч үзэн барилдсанаас Мандал-Овоо сумын харьяат аймгийн заан Будын Амгаланбаатар найм даван түрүүлж, аймгийн арслан цолонд хүрлээ. Хүрмэн сумын харьяат "Аврагч" спорт хороо, Өмнөговь аймгийн онцгой байдлын газар, "Таван толгой" ХК-ийн бөх аймгийн хурц арслан Шоовдорын Дарханбат долоо даван үзүүр булаав.

 Их шөвөгт
Ноён сумын харьяат "Хилчин" спорт хороо, Хилийн цэргийн 0208-р анги, "Апу" ХК-ийн бөх, аймгийн арслан Эрдэнэбатын Нямаа
Номгон сумын харьяат аймгийн харцага Мандахын Адъяахүү нар шалгарч М.Адъяахүү гурав дахиа зургаа давлаа.
Дунд шөвөгт
Номгон сумын харьяат аймгийн заан Цэрэнноровын Анхбаяр, Баяндалай сумын харьяат аймгийн начин Төрмөнхийн Төгсдөлгөөн, Баян-Овоо сумын харьяат сумын заан Батсайханы Мөнхбат, Цогт-Овоо сумын харьяат сумын заан Цэндсүрэнгийн Пүрэвсүрэн нар үлдсэнээс Ц.Анхбаяр чимэг нэмж, Т.Төгсдөлгөөн цолоо баталж, Б.Мөнхбат, Ц.Пүрэвсүрэн нар аймгийн начин боллоо.

Ийнхүү энэ сарын 4, 5-нд Даланзадгад хотноо болсон Өмнөговь аймгийн баяр наадмаас аймгийн арслан 1, аймгийн начин 2 төржээ.
 
О.Сайхан
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • b 2018-07-07 13:13:11
    ashgui dee. odoo l aimguud ooriin nutgiin bohchuudee l barilduuldag bolj bgaa yumuu. omno end tendehiin donshuulchid aimguudiin naadam hesej hor hiiged yavdag b...