Нөхөн сонгуульд нэр дэвшигчид есдүгээр сарын 14-нд тодорно
СЕХ хуралдаж сонгуультай холбоотой зарим асуудлыг хэлэлцэн, холбогдох шийдвэрийг  гаргажээ.

Тухайлбал,  хуралдаанаар өнгөрсөн  сарын 24-ний өдөр болсон аймаг, сумын ИТХ-ын  нөхөн болон дахин сонгууль, 2018 оны аравдугаар сарын 7-нд болох УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль, мөн өдөр болох  аймаг, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой асуудлаар хариуцсан дарга нарын мэдээллийг сонсчээ.

Мөн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн  42 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг хэлэлцэж батлав. Түүнд, сонгуульд бэлтгэх ажил болон  сургалт, сурталчилгаа, сонгогчдын боловсрол, сонгуулийн автоматжуулсан системийн бэлтгэлийг хангахтай холбоотой нийт 50 орчим асуудлыг хэрэгжүүлэхээр тусгасан байна.
 
Хуралдаанаас   УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт  болох нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотой  ажлын цаг хугацааны хуваарийг  нарийвчлан гаргажээ.  

Мөн  УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийг зохион байгуулах Хэнтий аймгийн сонгуулийн хороог есөн хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн нэрс ирэх есдүгээр сарын 14 гэхэд тодорхой болчих юм байна.

Энэ тухай СЕХ-ны тогтоолд, тус тойрогт хамаарах сумдын сонгуулийн хороог Сонгуулийн тухай хуульд заасны дагуу байгуулж ажиллуулах, сонгуулийн тухай хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа чанд мөрдөж  ажиллахыг Аймгийн сонгуулийн хороонд   даалгасан байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-07-07 00:03:35
    УИХ гишүүд хүнийрхүү сэтгэлгээнээсээ сальж хуулиндаа өөрчлөлт оруулаад гарсан хүний дараа гараагүй эрхмийг л гаргачихаач дээ ямар төрийн тэргүүн биш
    202.9.42.7
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-07-06 10:27:55
    бандаажны хэрэг ч балагтай юмаа амаа мэдэхгуй урээ шиг бух аймаг сумаар тэнээд л лекц уншаад л байн байн герман яваад л еренхийлегчийн сонгуулиар шоудаад л
    202.9.42.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-07-06 09:54:12
    Хүн хэрээрээ тэмээ тэнгээрээ гэдэгсэн гишүүн болсон хүний дараагийн хүнийг л гаргаад УИХ оруулчихаж болохгүй ОУВ сангаас зээл авч СОНГУУЛЬ үхэж хатмарууд
    202.9.42.7
    Мэдэгдсэн Хариулах