Бидний бяцхан үрс аюулгүй орчинд өсч торних, амьдрах эрхтэй
 Үндсэн хуулинд бид эрүүл, аюулгүй орчинд айх аюулгүй, эрх чөлөөтөй амьдрах эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл өнөөдөр энэ эрхээ эдэлж чадаж байна уу гэвэл үгүй юмаа.

Сүүлийн үед золгүй байдлаар амиа алдагсадын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Ялангуяа бага насны хүүхдүүд золгүй байдлаар амиа алдаж байгаа нь үнэхээр харамсалтай хэрэг. Үнэхээр хүүхдэд ээлгүй жил болж байна гэж хүн бүр халаглаж харуусаж байна. Дээшээ харж явахгүй бол дээрээс юм унана, доошоо газар ширтэж явахгүй бол нүхэнд унана гэж боддог.

Одоо бүр миний хүүхдэд ямар нэгэн зүйл тохиолдчих вий гэж хүүхэдтэй хүн бүр айж эмээж байгаа нь үнэн.

Аюулгүй гэж бодсон орчиндоо амиа алдаж, бэртэж байна. Тухайлбал, тоглоомын талбайд, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд гүйж яваад, байрныхаа гадаа тоглож байгаад тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэргүүд гарлаа, өнгөрсөн хугацаанд.

Хамгийн гол нь томчуудын буруутай хайхрамжгүй, хойрго байдлаас болж хүүхдүүд хохирч байна. Холбогдох газруудаас хийсэн судалгаагаар бол дандаа томчууд бидний тоомжиргүй байдлаас гарсан үйлдлийн үр дүн нь хүүхдэд гарч байна гэжээ.

Ил задгай гарсан цахилгааны утсыг яагаад далд хийж цэгцлэж болдоггүй юм бол.

Бодлого боловсруулагчид нь дандаа хүүхдэд халтай буруу зүйл хийдэг гэж иргэд шүүмжилдэг нь үнэн. Наад захын нэг жишээ харахад сургуулийн гаднах талбай, хашаа нь шовх үзүүртэй төмрөөр хийсэн байгаа нь эргээд хүүхдүүдэд аюул заналхийлдэг. Хурц үзүүртэй төмрөнд хүүхдүүд гар хөлөө хүү татах, толгойгоо хагалах, гуяа ханзалсан гээд нүд халтирам дүр зураг олон бий. Мөн цаг бусаар амиа алдсан хүүхдүүдийн гашуун түүх ч өгүүлнэ.

Монголын хаана ч цахилгааны монтаж утас ил задгай байж л байна.  Манайхны ердөө 10-аад хувь нь л далд монтажийг сонгодог гэнэ.  Хэн дуртай нь ойролцоох шонгоосоо дураараа тогны утас татах асуудал хэвийн үзэгдэл шахуу болчихсон. Тэр хэрээр энд тэндгүй дэл сул унжих цахилгааны утаснууд нийгэмд аюул учруулсаар байна.

Үүний нэг жишээ хэдхэн хоногийн өмнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт эмийн сангийн төмөр хаалган дээр тогтоосон цахилгааны утсанд 10 настай хүүхэд тогонд цохиулж амиа алдсан эмгэнэлт үйл явдал болсныг мэдэж байгаа байх.

Энэ асуудал гарсны дараа холбогдох байгууллагууд нь бүгд өөрсдийн байр суурийг илэрхийлсэн. Тухайлбал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар “Мэргэжлийн хяналтын газраас албан байгууллагуудад хяналт, шалгалт байнга хийдэг ” гэсэн.

Харин УБЦТС ТӨХК “Цахилгаанаар хангаж байгаа байгууллага биш, харин хэрэглэгчид өөрсдөө аюулгүй байдлаа хангах ёстой байдаг” гэдэг тайлбарыг өгсөн.

Эрдэнэт хүний, тэр дундаа ирээдүй болсон хүүхдүүдийн амь эрсдээд байхад асуудлыг өөрсдөөсөө зайлуулах холбогдох байгууллагууд нь ийм тайлбараар бултаж, бурууг бусдад түлхэж байгаа нь ч эмгэнэл. Тэгвэл хяналт шалгалт хийсэн ч аюул нүүрлээд байгаа нь хэний буруу вэ.  Хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүд ч энэ асуудлаас бултах учиргүй. Хэн хэн нь хаана хаанаа хариуцлагатай байх хэрэгтэй баймаар юм даа.

10 настай хүүхдийн амь эрсэдсэн асуудал ид өрнөж байтал өнгөрсөн амралтын өдөр буюу зургадугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт орших Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 9 настай Т гэх охин бас тогтой утсанд хүрч биед нь гэмтэл учирсан. Тэгвэл мөн өчигдөр Налайх дүүрэгт 7 настай охин тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.  Хаа сайгүй цахилгааны масстай утас байгаа юм шиг байна. Мэргэжлийн хяналтын байгууллага шалгалтыг байнга хийгээд байхад гарч байгаа зөрчил яагаад арилгахгүй байна вэ. Зөрчлийг хэн хэзээ бүрэн арилгадаг болох вэ.

Ийнхүү ил задгай, эзэнгүй, хаяггүй цахилгааны ил монтажийн утсаас болж ахиад хэн нэгэн санаандгүй байдлаар амь эрсдэж, эрүүл мэндэд нь  аюул учрахыг бид таашгүй.  Иймээс энэ бүхнийг эрчимтэй цэгцлэх цаг нь болжээ. Хаа сайгүй ил задгай харагдаж байгаа цахилгааны ил утаснууд харагдсаар байна.  

Хүний амь залгиж мэдэхээр аюултай зүйлсийн талаар иргэд нийслэлийн Лавлагаа мэдээллийн төвд мэдээлдэг байна. Тус төвийн ахлах мэргэжилтэн Удвалын хэлж байгаагаар ийм мэдээлэл өдөрт 100-120 ирж буй гэнэ. Сүүлийн арав гаруй хоногт гэхэд энэ төрлийн дуудлага 1000 гаруй иржээ. Тэд дуудлага, мэдээллийг аваад холбогдох албаныханд уламжилдаг гэнэ. Гэтэл таггүй зарим траншей, эвдэрхий тоглоомтой талбайг хариуцах эзэн олддоггүй гэнэ.

Тодруулбал, Нийслэлд гэрлийн 40 мянга гаруй шон байдаг. Энхтайваны өргөн чөлөөнөөс авахуулаад хотын зах орчмын шонгуудын хамгаалалтын тагийг хулгайч авснаас болж 7мянга орчмыг нь солирх шаардлагатай болжээ.

 “Нээлттэй Улаанбаатар” иргэдээс мэдээлэл авах төвд сүүлийн нэг сарын хугацаанд өдөрт 240-260 дуудлага, мэдээлэл ирж байгаагийн 50 хувь нь нийтийн эзэмшлийн гудамж талбай дахь эрсдэлтэй холбоотой байна.

Ашиглахгүй болсон траншей Улаанбаатарт 700 гаруй бий бөгөөд 30 орчим хувь нь таггүй. Тиймээс эдгээр асуудлаа цаг алдахгүй цэгцлэхийг хүсье.





О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-07-06 03:48:06
    даваасурэн гэж бухнийг шуумжилдэг сайд нэг бол огцрох байх эсвэл сайхан болгочих байхаа аз жаргалтай уб эссэ бичлэгийн уралдаан ч гэж байгаа биз дээ
    202.9.42.6
    Мэдэгдсэн Хариулах