Өнөөдөр мэндэлсэн хүүхдүүдэд бэлэг гардуулна

Дээрхийн гэгээнтэн, XIV Далай ламын мэлмий гийсний 83 насны ой долдугаар сарын 6-нд буюу өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монголын бурхан шашны сүм хийдүүд болон ТББ-ууд хамтран сүсэгтэн олны дунд буян номын үйл ажиллагаа зохион байгуулахаар болжээ.

Ойн хүрээнд Далай ламтай нэг өдөр буюу өнөөдөр  мэндэлсэн хүүхдүүдэд бэлэг гардуулах юм байна. Тодруулбал, Монголын сүсэгтний холбоо “Өргөө” амаржих газарт, “Жавзандамба хутагт төв “Хүрээ” амаржих газарт “Таны буянд даган баясъя” ТББ байгууллага “Амгалан” амаржих газарт, “Энэрэл нигүүсэл оюун билгийн төв Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд мэндэлсэн хүүхдүүдэд бэлэг өгөх юм.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд өнөөдөр

04.00-06.00 цагт Гандантэгчэнлин хийдэд 'Их хөлгөний тэтгэн ариусгах' сахил хүртээнэ.

12.00-1400 цагт Жанрайсагийн талбайд лам хуврагууд Далай багшдаа мандал өргөнө. “Надтай адил нартай дэлхий' хүүхдийн шинэ дууны нээлт болно.

18.30-21.00 цагт цагийм хооронд Жанрайсигийн талбайд “Далай багш “Дэлхийн оюун санааны удирдагч болох нь” сэдэвт номын айлдвар болно. “Дүнчүүр маани” хөгжөөнө.

Тус арга хэмжээнд, хүссэн хүн бүр оролцох боломжтой бөгөөд олон арван алдартай уран бүтээлчид ая дуугаа өргөж, Түвдээс зочид төлөөлөгч нар хүрэлцэн ирж ном айлдах юм байна. 

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.