Зам тээврийн ослоор 11 хүүхдийн амь нас хохирчээ
Урин дулааны улиралд хичээл, сургууль амарч хүүхэд багачууд гадаа тоглох, зугаалах зэргээр амардаг. Энэ үед хүүхэд өртсөн зам тээврийн осол, хэрэг нэмэгдэх хандлагатай байдаг.

Статистик судалгаагаар 2018 он гарсаар эхний хагас жилийн байдлаар хүүхэд өртсөн осол буурсан байгаа хэдий ч энэ төрлийн осол улсын хэмжээнд 371 бүртгэгдэж, 11 хүүхдийн амь нас хохирч, 74 хүүхэд хүнд, хүндэвтэр байдлаар гэмтсэн үзүүлэлттэй байна. Нийт зам тээврийн осолд өртсөн хүүхдийн насны ангилалаар авч үзвэл дийлэнх хувь нь эцэг эхийн хараа хяналтанд байх, ид тоглож наадаж, өсөн торниж байх  буюу 7-14 насан дээрээ зам тээврийн осол, хэрэгт өртсөн байна. 

Бага насны хүүхдүүд явж байгаа автомашины зай болон хурдыг баримжаалах чадвар муутай байдгийн дээр гэрлэн болон дуут дохионы утгыг тэр болгон ойлгодоггүй сэтгэл зүйн онцлогтой байдаг тул жолооч та тээврийн хэрэгслийн хурдыг ямагт анхаарч, бага насны хүүхдэд зам тавьж өгч байгаарай.

Мөн эцэг эх та хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, 10 хүртэлх насны хүүхдийг бие даан болон насанд хүрээгүй харгалзах хүнтэй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.
 
О.Сайхан
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-07-08 02:34:30
    ХҮҮХДИЙН БҮХ ЮМЫГ ХУЛГАЙЛСАН ми эби ТЭРГҮҮТЭНГҮҮДЭЭС БОЛЖ ИХ ХҮҮХЭД УХЭЖ ҮРЭГДЭЖ БАЙНА. ЭНЭ ТӨРИЙН СӨНӨХ ЦАГ УЛАМ ОЙРТСООР