Үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжлээрэй
-Өнөөдөр ихэнх нутгаар бороошиж, төвийн нутгийн хойд хэсгээр усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна-

Улаанбаатар хотод үүлшинэ. Дуу цахилгаантай бороо орно.. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Сэрүүсч 20-22 градус дулаан байна.

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв, зүүн болон говийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын  нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи зүүн хагаст зүүн өмнөөс баруун хойш эргэж бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 16-21 градус,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, Дорнод, Дарьгангын тал нутгаар 28-33 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.