Үсэргээ, сунгаанд уралдсан таван хүүхэд мориноосоо унаж бэртжээ
Төрийн их баяр наадам болж, хурдан морьд нь уралдаагүй байхад хүүхдүүд мориноосоо унаж бэртсэн харамсалтай хэрэг гарсаар байна. Тодруулбал, хурдан мориноос унаж бэртсэн гэх таван хүүхэд ГССҮТ-д иржээ.

Наадмын өмнөх сунгаа, үсэргээнүүдэд унаач хүүхдийг хамгаалалтын хувцасгүй уралдуулснаас болж хүүхдүүд унаж бэртэж, нэг хүүхдийн биеийн байдал хүнд эмнэлгийн сэхээнд байгаа гэнэ.

Дашрамд дуулгахад, өнгөрсөн онд хурдан морины уралдаанаас хоёр хүүхдийн амь хохирч, гурван хүүхэд насан туршийн хөгжлийн бэрхшээлтэй болж олон хүүхэд хүнд хөнгөн зэргийн гэмтэл авч байжээ.

Хүүхдийн эрүүл мэнд амь насаар битгий тоглооч хэмээн хэчнээн хэлж гуйгаад нэмэр алга.  Төр нь зарлиг, журам гаргаад ч хэрэг алга. Яана даа, наадмаар морьд уралдахаар хүүхдүүд унаж, бэртэж гэмтэл авбал хэн хариуцлага хүлээх вэ.

О.Сайхан 
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-07-06 00:44:28
    одоохон хүмүүс хүний сүг болжээ дээ гэж зохиолд гардаг. тэр үеээс ч доор хүний сүгэнцэр болжээ.
  • Иргэн 2018-07-05 12:50:53
    Малгайн сагалдарга уяаг сайтар уяж өмсүүлэх хэрэгтэй, хүүхэд мориноос унахад малгай нь түрүүлээд хийсэн унаж хүүхдийн толгой хамгаалалтгүй болох магадлалтай
  • Бат 2018-07-05 12:08:57
    Морь унадаг хүүхэд өлөр бүр морь унадаг байж л унахгүй ирж чадна тогтмол унахгүй байгаа хүүхэд унана шүү дээ
    • yag tiim  2018-07-05 16:18:02
      yag tiim shuu. hotoos avaachsan huuhduud turshlaga muu tegeed bas morinoohoo zang medehgui l baigaa sh dee