Аламедиа хотод монгол хүүхдүүд нутаг нэгтнийхээ амийг аварчээ
Америкийн нэгдсэн улсын Аламедиа хотод эл үйл явдал болж өнгөрчээ. Тодруулбал,13-14 настай Б.Ариун-Учрал, Б.Жаргалмаа, Б.Лхагвадорж нар ээжүүдийн хамт усан бассейнд байжээ.

Гэтэл нэг эрэгтэй усан бассейны хашлаганаас зуурчихаад “Тэнд хүн живж байна. Авраарай” хэмээн орилжээ.

Хүүхдүүдийн ээжүүд эхлээд тэр хүнийг тоглож байна гэж боджээ. Гэтэл орилж байсан хүний царайны хувирал нэг л биш, доош хартал бассейны ёроолд нэг хар юм харагдахад усанд хүүхдүүд нэг нэгээрээ ээжүүдийгээ “хүүе” гэхийн завдалгүй үсрэн оржээ.

Тэд гар гараасаа гинжин холбоо үүсгэж, ёроолд живсэн эмэгтэйг татан гаргах зуур Б.Ариун-Учралын ээж П.Сарнай түргэн тусламж дуудсан байна. Ёроолд живсэн эмэгтэйг гаргаж ирэхэд тэнд байсан хүмүүс хиймэл амьсгаа хийж анхны тусламж үзүүлэхэд түргэн тусламжийн эмч нар ч иржээ.

Живсэн иргэн нь монгол байсан бөгөөд ийнхүү монгол хүүхдүүд 1993 онд төрсөн нутаг нэгтнийхээ амийг аварчээ. Бассейнд живсэн эмэгтэй Аламедиа хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд уушги нь усаар дүүрсэн учир эмчилгээ хийлгэж байгаа гэнэ.
 
Хүн усанд живэхэд ердөө 150 грамм ус ороход дийлдэггүй атал коланы савны хэмжээтэй усаар дүүрээд амьд мэнд байгаа явдалд эмнэлгийнхэн баярлаж байгаагаа эмэгтэйд мэдэгджээ.
 
Усанд живэнгүүт тархины үйл ажиллагаа шууд алдагддаг тул тэрхэн зуур ухаан алдсанаа бүүр түүрхэн санаж байна гэж ярьжээ. Тэрбээр алтан амийг нь аварсан хүүхдүүдэд баярлаж талархсанаа илэрхийлсэн байна.
 
Монголоос очоод дөрөвхөн сар болж байгаа, тэнд садан төрөлгүй бүсгүйн амь ийнхүү хүн чанартай, овсгоо самбаатай хүүхдүүдийн хүчээр аврагджээ. Том хүмүүс ч зүрхшээгээд орж чадахгүй байсан усан бассейны ёроолоос хүүхдүүд эрсдлийг үл тоон эрдэнэт хүний амь аварсан явдал талархууштай үйл явдал болжээ гэж цахим хуудсанд бичжээ.



О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-07-06 01:53:59
    Маш сайн хүүхдүүд байна баяр хүргье,
  • Huga 2018-07-05 19:03:17
    Heden like ni toloo uhlee ene huuhen. Mongoloos ireed yum uzeegui bolohooroo pool nd orj usnii huvtsastai selfi hiij bgaad hahahah
  • zochin 2018-07-05 16:59:24
    Uamar mundag uym beee ta 2 too surlaga hudulmurt amjilt husej az jargal eruul enhiig husie.
  • ZOCHIN  2018-07-05 11:15:45
    SAIN HUUHDUUD VE. SAINIIG HUSIE.
  • МОНГОЛ 2018-07-05 10:51:05
    ЯМАР МУНДАГ ЮМ БЭ.ЖИНХЭНЭ ЧИНГИСИЙН ҮР САД МӨН ДӨӨ.ТА НАРААР БАХАРХАЖ БАЙНА.ЭРҮҮЛ ЭНХ САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ
  • Гэрэл 2018-07-05 10:16:58
    Сайхан мэдээ байна.Хүүхдүүддээ сайн сайхныг хүсье.