Азийн сайд нарын бага хурал оролцогч талуудын мэдэгдэл хуралдаанаар үргэлжилж байна

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал гуравдахь Шангрила зочид буудалд үргэлжилж байна.
 


“Оролцогч талуудын мэдэгдэл” хуралдаан өнөөдөр 08:30 цагт эхэллээ. Тус хуралдааныг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал даргалан явуулж байгаа юм.
 


Хуралдаанаар Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцож буй оролцогч талуудын 2016 онд Энэтхэг улсад зохион байгуулагдсан  Азийн сайд нарын бага хурлын үеэр өгсөн үүрэг амлалтын биелэлтээ танилцуулж,  үйл ажиллагааны мэдэгдэл хэлбэрээр үүрэг амлалтаа дахин  шинэчлэх боломжийн талаар хэлэлцэж байна.

 Хуралдаанаас гаргасан сайн дурын үйл ажиллагааны мэдэгдэлээ Азийн сайд нарын бага хурлын хаалтын нэгдсэн хуралдаанд танилцуулж, Азийн сайд нарын бага хурлаас гарах 2018-2020 онд Азийн бүс нутагт хэрэгжүүлэх төлөвлөгөө, “Улаанбаатарын тунхаглал”, Оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл баримт бичгүүдэд тусгуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.