Б.Соронзонболд, Б.Гончигтавхай нарыг сэргээш хэрэглэсэн гэж үзжээ
Улсын их баяр наадам дөхөх үед бөхчүүдийн сэргээш хэрэглэсэн, хэрэглээгүй гэх асуудал ид яригдаж байна. Заримыг нь барилдуулахгүй байх шийдвэр гаргасан гэх ч зарим нь шүүхээр явж байгаад барилдах эрхээ олж авсан гэх.

Өнгөрсөн өвөл Допингийн эсрэг үндэсний төвөөс холбогдох газруудтай нь хамтарч үндэсний бөхийн 31 тамирчнаас допингийн шинжилгээ авахад Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан нарын бөхчүүдээс хориотой эмийн бодис илэрч, барилдах эрхгүй болсон ч тэд барилдах эрхээ шүүхээр нээлгэсэн байгаа юм. 

Харин өнөө жил үндэсний бөхийн 12 тамирчинд сэргээшийн эсрэг шинжилгээ хийлгэхэд хоёр тамирчнаас допинг илэрсэн. Нэрийг нь хэлэх боломжгүй. Яагаад гэвэл тэд Б сорьцийн шинжилгээгээ өгөх ёстой. Тэрний дараа мэдээлэл тодорхой болно гэсэн юм. Тэгвэл хоёр бөхийн нэр тодорхой болжээ.

Тодруулбал, Улсын заан Б.Соронзонболд, аймгийн арслан Б.Гончигтавхай хоёр допингийн шинжилгээ өгөхөөс татгалзсан учир тэднийг дүрмийн дагуу допинг хэрэглэсэн гэж үзжээ. Б.Гончигтавхайгаас чөлөөт бөхийн насанд хүргэгчдийн УАШТ-ий үеэр шинжилгээ авсан бөгөөд хориотой эмийн бодис илэрчээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2018-07-05 08:06:46
    Допингтой дэлхий нийтээр хатуу тэмцэж байна. Үүнээс хоцорч болохгүй. Эрхийг нь хасаад байал хэрэглэхээ болино. Баянмөэх, Сүхбат нар допинг дэмжихээ зогсоо.
    139.5.219.132
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-07-05 04:32:19
    шунал баянменх шувуун толгой сухбат нарт авилгал гарын бэлэг сайн егвел худлаа ч гэсэн емеерех л байх даа допингийн загалмайлсан эцэг сухбат шуудээ
    202.9.42.6
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-07-05 02:21:58
    dopingiin asuudlyg olon ulsyn sportyn arbitrajiin shuukh shiiddeg bolokhoos manaykh shig mongolyn shuukh shiiddeg yum bish,
    66.181.178.81
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-07-05 02:13:50
    хэд хоног амьд явах хэрэгтэй юу улсын цол авах хэрэгтэй юу гэдгээ сонго гэдэг талаас нь сайн ойлгуулах хэрэгтэй орос ах нар сэргээшээс болоод яаж баларч байгааг...
    202.9.42.6
    Мэдэгдсэн Хариулах
  • kkkk  2018-07-05 02:06:09
    Uvsuud shig jalganii shuugcheeree barildaj bolno gesen dugnelt garguulchihoo.
    210.137.44.100
    Мэдэгдсэн Хариулах