Б.Ууганбаяр: Голын эрэг дээр хөзөр тоглоод сууж байхад мөлхөө хүүхэд нь усанд осолдсон
Урин дулаан цаг ирэхээр усны осол нэмэгдэж, ялангуяа багачууд живж амиа алдах харамсалтай хэрэг гарсаар байна. Тиймээс ОБЕГ-аас удаа дараа сэрэмжлүүлэгийг ард иргэдэд өгч байгаа бөгөөд хамгийн гол нь иргэн хүний ухамсар, ээж аавын хариуцлага чухал байна гэдгийг онцолж байна.

ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр “Сүүлийн үед усны осол нэмэгдсэн. Ялангуяа хүүхэд багачууд усанд осолдох явдал байна. Тухайлбал, Баян-Өлгий аймагт гурван хүүхэд усанд осолдон эрлийн ажиллагааг Онцгой байдлын газраас зохион байгуулж явуулж байгаа.

Тиймээс энэ тал дээр эцэг эхчүүдийг сайн анхаараач гэж хэлмээр байна. Он гарсаар долоодугаар сарын 2-ны өдрийн байдлаар 12 аймгийн 20 сум, нийслэлийн гурван дүүрэгт нийт 35 удаа усны осол гарч, 43 хүн амь насаа алджээ. Үүний 9 нь 0-16 насны хүүхэд байсан.

Өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад усны ослын тоо өссөн байна.

Цаг агаарын хэт халалт, дулааралттай холбоотой энэ нөхцөл байдлаасаа болоод иргэд усанд орж сэрүүцэх зэргээс үүдэн усны осол нэмэгдээд байна. Улаанбаатар хотын хүрээнд ч байна. Хөдөө орон нутагт Сэлэнгэ, Ховд, тэр тусмаа Өмнөговь аймагт тогтоол усанд сэрүүцэж байгаад 20 гаран насны залуу эндсэн тохиолдол гарсан.

Эцэг эхчүүд ерөнхий боловсролын сургуулийн зуны амралт эхэлсэнтэй холбогдуулаад хөдөө орон нутаг руу хүүхдүүдээ  аав, ээж, ах дүү, хамаатан садан руугаа их явуулж байна. Үүнээс үүдэн хүүхдийн хараа хяналт суларсантай холбоотойгоор хүүхдүүд усны осолд их өртөж байгаа.  Голын зах дээр наргиж цэнгэж сууж байх хойгуур чинь хүүхдүүд усанд осолдоод байна.

Бид дахин дахин анхааруулж хэлж байгаа. Зүгээр тайван сайхан энэ цаг үед гэнэтийн хайхрамж, болгоомжгүйгээс болоод хүүхдүүд усанд эндэж байгаа ноцтой ослууд гарах гээд байна. Энэ тал дээр та бүхэн анхаараачээ. Энэ хүүхдүүдээ хамгаалаач ээ гэдгийг эцэг эхчүүдэд хэлэх хэрэгтэй. Гашуун сургамжууд бидэнд байдаг шүү. Голын эрэг дээр хөзөр тоглож байхад нь мөлхөж байгаа хүүхэд нь усанд эндсэн тохиолдол гарсан. Тиймээс хөдөө орон нутагт тохиолдоод байгаа усны ослоо хүүхдүүд, ард иргэдээ сэргийлье.

Өөрсдийнхөө амь насыг хайрлаач ээ, таны амь нас таны гарт байгаа гэдгийг сайн ухамсарлаж, хариуцлагатай байхгүй бол болохгүй нь ээ. Усны осол тоо ихсэх гээд байгаа шүү. Хариуцлага гэхээр хууль, тогтоомжийн хүрээнд хатуу чанга зүйлийг ард иргэд ойлгоод байгаа. Хариуцлага гэдэг бол хариуцаж байгаа үйлийн нэрийг хэлээд байдаг юм байна. Тэгэхээр эцэг эх нь хүүхдээ хамгаална гэдэг нь хариуцлага гэдгийг яриад байгаа шүү.

Цаашдаа цаг агаарын хувьд энэ жил олон жилийн дунджаас илүү дулаарах төлөвтэй байна. Ойрын хугацаанд дуу цахилгаантай бороо орох төлөв байгаа учраас Онцгой байдлын байгууллагаас үер усны аюулаас урьдчилан сэргийлж  хамгаалаач гэж хэлж буй юм. Улаанбаатар хотын хэмжээнд дахин дахин гардаг нэг хүндрэл бий. Өөрсдөө үерийн ам дээр нам дор газар буудаг. 

Хашаанд нь ус ордог. Багахан хэмжээний ус  ороход тэр нь хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгон тэр болгоныг бид жил бүр уламжлал болгон ярьдаг. Энэ зүйлээс одоо татгалзах, ойлгох, өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангах цаг нь болсон юм шүү гэдгийг онцолж хэлмээр байна” гэв.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн  2018-07-08 09:05:19
    Голын эрэг, хөдөө, хотод архидан согтуурч үр хүүхдээ харж хандахгүй амь нас нь хохирсон тохиодолд эцэг, эхэд нь хатуу хариуцлага тооцох хэрэгтэй.
    27.123.212.140
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-07-05 02:15:57
    эмгэнэл илэрхийлье эцэг эхчууд минь дээ жаахан хариуцлагатай бай тоглож наадах идэж уухдаа ур хуухдээ бодож бай хэтэрхий ангарайтах юмаа юу ч гэхэв дээ
    202.9.42.6
    Мэдэгдсэн Хариулах