ҮЙЛ ЯВДАЛ: Түрүү бөхийн бай шагналын талаар мэдээлэл хийнэ
Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

06:30-09:00 цагт: Соёмбо кино театрын гадаа талбайд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын алба, Газрын алба, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн төв, Спорт хороо зэрэг байгууллагууд иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлж, арилжааны банкууд болон үүрэн холбооны оператууд тус бүрийнхээ үйлчилгээг үзүүлнэ.

09:00 цагт: "Хуульчдын танхим"-д "ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЬЕ" хэлэлцүүлэг болно.

09:00 цагт: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 5 давхарын хурлын танхимд НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдана. Хурлаар шатахуун болон шингэрүүлсэн шатдаг хийн хангамж, үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай болон бусад асуудлуудыг хэлэлцэнэ.

10:00 цагт: НҮБ-ийн байрны зургаан давхрын хурлын зааланд “Хөдөө гэр санаачилга төсөл”-ийн нээлт болно.

10:00 цагт: Гранд Хилл зочид буудлын 17 давхарт Монгол Улсын 300 орчим зүрхний өвчтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй хагалгаа хийсэн БНСУ-ын "Мирал Шимжан" сангийн Монгол улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 14 жилийн ойн арга хэмжээ болно.

10:00 цагт: НЗДТГ-ын А зааланд НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал болно.

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд

11:00 цагт: “Монгол Улсын Үндэсний их баяр наадам 2018” албан ёсны түнш Тоёота мотор корпорациас баяр наадмын түрүү бөхийн бай шагналын талаар хэвлэлийн бага хурал хийнэ.
11:30 цагт: Хүүхдийг осол гэмтэл, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх “Анхаарал-Хариуцлага эрсдэлгүй орчин” аян зохион байгуулах тухай хэвлэлийн бага хуралтай. Хуралд Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, Нийслэлийн замын цагдаагийн газрын замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Э.Бөхбат, НХГБХГ мэргэжилтэн Г.Ариунгэрэл нар оролцоно.

11:30 цагт: Монгол Ньюс мэдээллийн төвд Монголын морин спорт залуу уяачдын холбоо, ГБХЗХГ хамтран Үндэсний их баяр наадам болохтой холбогдуулан хэвлэлийн бага хурал хийнэ.

12:00 цагт: Д.Сүхбаатарын талбайд Монгол гэрт хэвлэлийн бага хурал болно. “Мөнх тэнгэр” Монгол туургатны соёл, урлагийн их наадам энэ сарын 6-8ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж буйтай холбогдуулан нийслэлийн Соёл урлагийн газраас хэвлэлийн бага хурал хийнэ.

14:00 цагт: Төрийн ордонд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ээлжит их чуулган болно. Тус чуулганаар Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал ба Монгол улсын хөгжлийн асуудлаар хэлэлцүүлэх ба хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг төрийн бодлого тодорхойлогч эрх бүхий байгууллагад өргөн барих юм.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-07-05 02:18:43
    енее шунал баянменх надад туруу бехийн бай егехгуй бол уймээн гаргана гэхийв дээ бузар хургэн сухбат нь экс хадамынхаа емнеес юу ч хийж мэднэ шуу