Замын хөдөлгөөнд хүлээцтэй, хүндэтгэлтэй оролцохыг уриалав
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна.
 
Хурлын үеэр үүсэх замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх, иргэдийн түргэн шуурхай нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн гудамж, замуудын хөдөлгөөнийг хэсэгчлэн байдлаар түр хязгаарлаж байгаа юм.  Энэ үеэр иргэд замын ачааллыг бодолцон ажлаа зөв төлөвлөн зохицуулах, хөдөлгөөнд хүлээцтэй, хүндэтгэлтэй оролцож, зохицуулагчийн дохио, зааврын дагуу оролцохыг зөвлөж байна.

Мөн замын хөдөлгөөний ачааллын талаар иргэдэд Авторадио 96.3 болон Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн албаны facebook хуудсуудаар тогтмол мэдээлж байгаа юм байна шүү. Түүнчлэн замын ачаалал ихтэй үед нийтийн тээврийг түлхүү явуулж, иргэдийг хувийн машинаа аль болох унаж замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөж байна.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.