Хушаат сумын Засаг дарга согтуурсан үедээ эмэгтэй хүн зодож танхайрчээ
Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг дарга н.Атартулга сумынхаа иргэн эмэгтэй Г-г согтуурсан үедээ хэрцгий балмадаар зодож танхайрчээ.

Тодруулбал, өнгөрсөн бямба гаригт тус сумын Засаг дарга сумын иргэн Г гэх эмэгтэйг согтуугаар зодож хэл амаар доромжилсон үйлдэл гаргажээ. Засаг дарга н.Атартулга нь сүүлийн үед байнга согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж байгаа бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ сумынхаа ард иргэдийг хэл амаар доромжлох нь хэрээс хэтэрсэн байна.

Төрийн албан хаагч засаг дарга хүн иргэдээ доромжилж байгаа үйлдэл нь тус суманд төрийн байгууллагын ажил унасан байгааг харуулж байгаа юм. Зодуулсан эмэгтэй Г-н хувьд Засаг дарга н.Атартулгыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан байгаа ажээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-07-04 11:53:33
    сайхан малаа наад хэдэн егуулбэрээ уншдаа сэтгуулч хун мен уууууу ичэж уууухххххээч