Золгүй байдлаар 4 хүүхэд амиа алджээ
Он гарсаар эхний таван сарын байдлаар 34 хүүхэд амиа алдсан харамсалтай тоо баримт байна. Үүнээс дөрөв нь болгоомжгүй байдлаас үүдэж амь насаа алджээ.

Өөрөөр хэлбэл, томчуудын хайхрамжгүй байдлаас болж аюул осолд өртөж амиа алдсан гэсэн үг юм. 

Тухайлбал, 11 настай хүүхэд тоглоомын талбайд хөлбөмбөг тоглож байгаад амиа алдлаа, 9 настай хүү тогонд цохиулж амиа алдав, 11 настай хүү компанийн тогтоол усанд осолдож амиа алдсан бол нэг хүү өндрөөс унаж амиа алджээ. Түүнээс гадна бага насны хүүхдүүд зам тээврийн осолд өртөж эрүүл мэндээрээ, амь насаараа хохирох явдал гарсаар байгаа юм.

Цаг бусаар бусдын буруугаас өөд болж буй хүүхдүүдийн үхлийг "тоолж" суухаар дор бүрнээ хариуцлагатай байж хүүхдийг хүний өөрийн гэсэн ялгаагүй сэтгэлээр хүндлээд харилцаад л сурчих хувь хүний боловсролыг дээшлүүлэхэд болно. 

Тиймээс эцэг эхчүүд, асран хамгаалагч нараа бага насны хүүхдүүддээ хараа хяналтаа сайн тавьж, аливаа болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж байхыг холбогдох газруудаас анхааруулсаар байна.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.