Машин ачилтын дөрвөн компанийн үйл ажиллагааг зогсоов

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэн, түр саатуулах хашаа ажиллуулж буй 15 байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж эхэлжээ.

Одоогийн байдлаар дөрвөн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна.

Тус байгууллагууд Хууль зүйн сайдын тушаалаар батлагдсан Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Нийслэлд тээврийн хэрэглийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах болон эдгээр үйл ажиллагааны төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай” 33/35 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу үйл ажиллагаа явуулдаг.

Иргэдээс ирсэн гомдол саналыг шийдвэрлэсэн байдал, санхүүгийн тайлан, машин ачилтын бүртгэл хөтлөлтийг шалгах, үнэлэлт дүгнэлт өгөх, эсрдэлээс урьдчилан сэргийлэх, зөрчил дутагдлыг арилгуулах зорилготой уг ажлын хэсгийг Нийслэлийн Авто замын газрын орлогч дарга Б.Индра ахалж байна.

Ажлын хэсгийн гишүүдээр Нийслэлийн Онцгой байдлын газрын байцаагч, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч, Нийслэлийн Татварын газрын улсын байцаагч, Замын Цагдаагийн албаны мэргэжилтэн, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн ажилтан хамтарсан хяналт шалгалт хийх чиг үүрэгтэй ажиллаж байгаа юм.


Эх сурвалж: Нийслэлийн авто замын хөгжлийн газар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • гомдогч 2018-07-04 22:23:05
    төрийн дэмжлэгтэй ил цагаандаа гарсан хулгай байлаа. эзэд нь мөнгөндөө цадсан юм байлгүй. ард түмэн минь амраг.
  • Haha 2018-07-04 13:16:08
    An iihniig soliod Mangaruud iin eelj irj bh shg bna