Аймгуудын баяр наадмын товыг тогтоолоо

Аймгууд баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлэх хугацааг өөрчлүүлэх саналаа Засгийн газарт ирүүлсэн байна. Үүний дагуу Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар аймгуудын баяр наадмын товыг тогтоожээ.

Тодруулбал, Архангай аймгийн зарим суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан учир баяр наадмыг 07 сарын 21-22-нд, Говийн бүсийн хурдан морины уралдаан болох учир Дорноговь аймгийн наадмыг 07 сарын 28-29-нд, Өмнөговь аймгийн наадмыг 07 сарын 05-06-нд, Говьсүмбэр аймгийн наадмыг 07 сарын07-08-нд тэмдэглэхээр тогтоов.

Мөн Дорнод, Дундговь, Төв аймгийн наадмыг 07 сарын 09-10-нд, Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн наадмыг 07 сарын 10-11-нд, Хэнтий аймгийн наадмыг 07 сарын 13-14-нд тэмдэглэхээр тогтоосон байна.


Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-07-04 11:48:29
    аймгууд нь мэдээд л наадмаа хийж болохгуй юу засгийн газар едер судар уздэг болсон юм уу сумдын наадам хийх едрийг аймаг батлана даа нэг л их ажил хийсэн дур эс...
    202.9.42.6
    Мэдэгдсэн Хариулах