Наадамд зодоглох бөхчүүдийг бүртгэнэ
Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2227 жил, Их монгол улсын 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн улсын баяр наадамд уламжлал ёсоор хүчит 512 бөх барилдана. Барилдах бөхчүүдийг 2018 оны долдугаар сарын 09, 10-ны өдрүүдэд 09.00-18.00 цагийн хооронд Спортын төв ордонд бүртгэх юм байна.

Улсын наадамд барилдах гэнэтийн ослын даатгалд даатгуулсан 18-аас дээш насны бөхчүүд цолны үнэмлэх, 2 хувь цээж зурагтайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлэх аж.

Мөн өсвөрийн 128 бөхийн барилдаанд барилдах хөвгүүдийг долдугаар сарын 08, 09-ны өдрүүдэд 09.00-17.00 цагийн хооронд Монголын хүүхдийн ордонд бүртгэнэ. Барилдаанд 2002.01.01 - 2004.12.31-ний хооронд төрсөн хөвгүүд барилдах бөгөөд иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, 2 хувь цээж зураг, зодог шуудгаа тус тус авч очихыг Үндэсний бөхийн салбар хорооноос санууллаа.

Б.ОД
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Үнэн 2018-07-04 13:56:57
    Жилийн жилд начины найраа хэмээх авилгалаар нэг нэгэндээ мөнгөөр бууж өгдөг бөхчүүдийг үзэх хэрэггүй. Улс төрчид авилгалч болхоор авилгалч бөхчүүдээ харна биз.
  • unen uu  2018-07-04 08:47:45
    ene jil boh barilduulahgui baih heregtei. erguu bulainuud jalga dovnii uzleer har hor hutgaj baij hun gemteej berteeh ami nas hohirooh asuudal garval yah yum.
  • зочин 2018-07-04 08:30:07
    шунал баянменх бузар сухбат нар улсын наадамын бехийг барилдуулахгуй байхаа аваргын гарын бэлгэнд алт егне гэвэл яадаг юм бол