Насны хишгийг олгож эхэлжээ
Монгол Улс ахмадууддаа жилд хоёр удаа Насны хишиг олгож байх шийдвэрийг УИХ-аас гаргаж, уламжлалт баяр болох цагаан сар, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан өгч байхаар шийдвэрлэсэн.
 
Тэгвэл наадмын өмнөх насны хишгийг зургаадугаар сарын 21-нээс олгож эхэлжээ. Үндэсний их баяр наадмын өмнө насны хишгийг олгож дуусах юм байна. Наадмаас өмнө нийт 125,166 ахмад насны хишиг авах аж.
 
Өмнө нь бүртгүүлсэн бол дансанд нь шууд ордог бол шинээр бүртгүүлэх ахмад настнууд харьяа дүүргийн Нийгмийн халамжийн хэлтэст хандан, гэрээ байгуулсан арилжааны банкаар дамжуулан насны хишгээ авна.
 
Монгол Улсын дараах насны иргэнд доор дурдсан хэмжээгээр жилд хоёр удаа олгохоор хуульчилсан байдаг.

        65-69 настай ахмад настанд 50,000 төгрөг;
        70-79 настай ахмад настанд 80,000 төгрөг;
        80-89 настай ахмад настанд 150,000 төгрөг;
        90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250,000 төгрөгийг тус тус олгоно.


О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-07-04 08:32:28
    нэг зуун хорин тав мянганы нэг зуун жаран зургаан ахмад гэж бичих нь буруу сайхан мал минь
    202.9.42.6
    Мэдэгдсэн Хариулах