Удирдах албан тушаалтан авлигын хэрэгт холбогджээ
АТГ-т авлигын хэрэгт холбогдсон хэд хэдэн мэдээлэлд шинээр хэрэг нээн шалгаж байна.

Тодруулбал,  Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын удирдах албан тушаалтан Э нь  албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд  бусдаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.  
 
Мөн Дорнод аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус аймгийн Гурванзагал суманд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн “Мах сүү, сүүний чиглэлийн үржлийн хээлтэгч, хээлтүүлэгч олгох” төслийг сонгон шалгаруулалтгүйгээр өөрсдийн хамаарал бүхий төрсөн ах, дүү нартаа олгож бусдад  давуу байдал бий болгосон байж болзошгүй үйлдлийг шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорын байгууллага руу шилжүүлжээ.

Түүнчлэн Зам тээврийн хөгжлийн яамны Тээврийн ухаалаг систем, өгөгдлийг хариуцсан мэргэжилтэн, эрх бүхий албан тушаалтнууд нь эрх мэдлээ хэтрүүлэн 2017 оны 7-12  дугаар сарын хооронд Авто тээврийн үндэсний төвийн авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд зориуд худал мэдээлэл оруулсан, мэдээлэл устгасан, өөрчилсөн, худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдсэн байж болзошгүй үйлдлийг шалгажээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 95% нь авилгачид!!!! 2018-07-04 12:26:59
    Ганц нэг албан тушаалтан авилгын хэрэгт холбогдоод байгаа юм бишээ! Ерөөс төр хавтгайдаа авилга шүү дээ!! Ёстой өдрийн од ганц нэг хүн л шударга байж магадгүй!
  • зочин 2018-07-04 09:13:06
    ТӨРД АЖИЛД ОРЖ БАЙГАА ХҮМҮҮС ХАХУУЛЬ АВАХЫН ТУЛД Л ОРДОГ НЬ НУУЦ БИШ. ЦАЛИНГАРАА ЯАГААД Ч ТЭГЖ ТАНСАГ АМЬДРАХГҮЙ. ЭНД 60 ТЭРБУМЫНХАН Ч БАЙГАА.
  • Зочин 2018-07-04 07:35:18
    Э гээд байх юмгүй Эрдэнэтуяа л биз дээ.