Уруйн үер бууж, айлууд усанд автжээ
Ховд аймгийн Жаргалант сумын төвд өчигдөр/07.03/ 19:50 цагийн орчимд усархаг ширүүн бороо орсны улмаас уруйн үер буужээ. Үерийн улмаас наран багийн 14, 15 дугаар гудамжны 30 айл өрх, Рашаант багийн 25 айл өрхийн гэр хашаа усанд автсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, хоёр автомашинтай, орон нутгийн 60 иргэн, 24 автомашинтай ажиллаж 800 метр урт шороон даланг сэргээн засварлажээ. Харин өнөөдрөөс  гэр, хашаа нь усанд автсан айл өрхийн тоог нарийвчлан гаргаж, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж буй аж.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine