ЭЕШ-ын батламж хуудсыг өнөөдөр тарааж дуусна

Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар нэгэн зэрэг явагдаж дуусаад буй.  Шалгуулагчдын батламж хуудсыг долоодугаар сарын 5-наас өмнө буюу өнөөдөр тарааж дуусах юм байна. Элсэгчид батламж хуудсыг авахдаа
 

-Улаанбаатар хотын энэ онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын болон Монгол хэл, бичгийн шалгалтын дүнгийн батламж хуудсыг өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас томилогдсон багш, ажилтнаас хүлээн авна

-Орон нутгийн шалгуулагчид ЭЕШ-ын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудсыг аймгийн Боловсрол, соёл,урлагийн газрын ЭЕШ хариуцсан ажилтнаас авна.

-Улаанбаатар хотод шалгалт өгсөн өмнөх оны шалгуулагч ЭЕШ-ын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудсыг БҮТ-ийн олон нийттэй харилцах ажилтнаас авна.
 

Элсэлтийн ерөнхий шалгалтын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.5 жил /30 сар/-ийн хугацаанд хүчин төгөлдөр байна. Үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгохгүй бөгөөд БҮТ-д хандан дүнгийн тодорхойлолт авч болох юм байна. Шалгалтын дүн оноо, жагсаалтыг шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар, болон нууц код ашиглан www.eec.mn цахим хуудаснаас үзэж  болох аж. 

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.