Мод тарих хэдий чухал ч, тарьсан модоо ургуулах нь илүү чухал
Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын эхний долоо хоногийн Бямба гарагийг  бүх нийтээрээ мод тарих үндэсний өдөр болгон зарласан. Жил бүр уламжлал болгон явагддаг энэ компанит ажлын үеэр олон зуун мод бут суулгадаг билээ.Харамсалтай нь ургаж соёолсон нь нэгээхэн ч үгүй ээ. Өнгөрсөн  долоо хоногийн бямба гарагт  мөн л адил хэд хоногийн өмнөөс зар тарааж ерөнхийлөгч, ерөнхий сайд, хотын дарга, засгийн газрын гишүүд гээд бүгд бараа бологчдынхоо хамтаар мод тарилаа. Мөн ч их нүсэр сүр  дуулиантай ажил болсон. Ерөнхийлөгч Багануур дүүрэгт очиж мод тарилаа.Ингээд энэ жил нийслэлийн хэмжээнд 163.819 мод тарисан байна.

Өнгөрсөн жил ч мөн ялгаагүй Сүх жанжины талбайгаас эхлүүлээд үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хүй долоон худаг гээд энд тэндгүй л баахан мод, бут суулгаж байсан.  Харин иргэд үүнийг нь өмнөх жилүүдийнхээ түүхийг бүү давтаасай, ганц нь ч гэсэн ургаасай хэмээн залбирч суусан юм . Арга ч үгүй биз дээ. Улсын төсвөөс өч төчнөөн хөрөнгийг  мод тарих энэ ажилд зориулж гаргаж байгаа юм чинь. 

Уг нь бол ингэж их мөнгө зарцуулж төдий чинээ их мод бут суулгаж байхад нийслэл хот маань дэлхийд алдартай ногоон хотуудтай эн зэрэгцэхээр байгаа юм. Гэтэл төрийн бус байгууллагын гаргасан судалгаагаар манай хотын тоосжилтын хэмжээ хэвийн хэмжээнээс даруй 3-4 дахин их байгааг тогтоожээ. Арга ч үгүй биз дээ. Нийслэлийн хүн амын 70 орчим хувь нь гэр хороололд амьдарч байгаа юм чинь. Тэдгээрийн гаднах  нойл хөрсийг  ямар хэмжээгээр бохирдуулж байгаа нь ойлголмжтой.

Нийслэл хотод агаар, ус хөрсний бохирдол, цөлжилт, хуурайшилт гамшгийн хэмжээнд хүрсэн. Үүнийг шийдвэрлэх арга нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх явдал билээ. Нэг мод тарьвал нэг насны буян гэж ярьдаг. Тариад орхих бус түүнийгээ тордож, ургуулж чадвал нэг модноос хоёр хүн амьсгалах хүчилтөрөгч бий болдог бөгөөд мод нь нүүрстөрөгчийг өөртөө хамгийн ихээр шингээдэг байна.

Гэвч  мод бут суулгаж ногоон байгууламж бий болгох энэ ажил нь салхинд хийсч, улсын өч төчнөөн хөрөнгө шороонд булагдан замхарсаар байна. Үүнээс харахад хийсэн ажилдаа эргээд хяналт тавьдаггүй манайхны гаж тогтолцооны хар гай харагдаж буй юм. Улсын хөрөнгийг шороонд булж орхичихоод хяналт тавьдаггүй  холбогдох албан тушаалтнуудаас энэ хугацаанд тарьсан бут сөөгнийхөө мөнгийг нэхэх нь зүйтэй болов уу.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • darii  2014-05-15 00:26:16
    minii omno bichsen cometnd archlah ni chuhal gedeg chini ene baihgui yu mongold ochood hiimeer yum ih b.na
    123.213.192.97
    Мэдэгдсэн Хариулах