Таван тэрбумаар эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх байр барих гэж байна уу
Сошиал орчинд сайнаас илүү саар мэдээлэл хүчээ авахдаа их хурдан түргэн юмаа. Энэ долоо хоногийн хувьд хууль хяналтын байгууллагынханд их халгаатай “хатуу” долоо хоног байх шигээ.

Албан байгууллага дээрээ хутагт залж ирсэн цагдаагийн дарга нарт сахилгын шийтгэл оногдууллаа. Мөн цагдаагийн алба хаагчид хүний амь насанд хүрлээ, авлигын хэрэгт холбогдлоо гэх мэдээлэл гарсаар байгаа юм.

Тэгвэл өчигдөр оройноос эхлээд “СХД-ийн цагдаагийн хэлтсийн хажууд 5 тэрбумаар эрүүлжүүлэх байр барихаар болжээ. Ийм их мөнгийг согтуу эмэгтэйчүүдэд зориулж байгаа яасан баян улс орон бэ” гэсэн янз бүрийн мэдээлэл зөв буруугүй, баруун солгойгүй цацагдаж эхлэв. Тэгвэл энэ мэдээлэл нь аль 2016 онд гарсан мэдээллийг гаргаж тавьж сенсааци тарьсан байна.

Тодруулбал, 2016 онд СХД-ийн Цагдаагийн I дүгээр хэлтэс хажуудаа шинээр саатуулах байртай болсон байгаа юм. 

Энд зөвхөн архидан согтуурсан хүмүүсийг түр саатуулж, эрүүлжүүлэх бус яваандаа давхар хүчирхийллийн хохирогч болсон иргэдийг түр байршуулан хамгаалдаг юм.  Харин хуучин саатуулах байрны суурин дээр Сонгинохайрхан дүүргийн шинэ байрыг барих төлөвлөгөө гаргажээ. 

Харин өчигдрөөс эхлэн 5 тэрбумын эрүүлжүүлэх байрны талаар албаныхан тайлбар хийжээ.
 
СХД-ийн ЗДТГ-ын хэвлэлийн ажилтны мэдээлснээр “Солонгос Улс дахь Монголчууд групп-т Сонгинохайрхан дүүрэг 5 тэрбум төгрөгөөр эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх байр барьжээ гээд л тэрийг нь харсан хүмүүс пүү паа л болоод байна.
Тийм юм байхгүй ээ. Тэр байрыг 2015 онд "Ганзосон констракшн" гэж компани гүйцэтгэгчээр нь шалгарч 389 сая төгрөгөөр барьж, 2016 оны зургаан сарын 3-нд ашиглалтад оруулж байв. Энд эмэгтүйчүүдийн гэсэн ямар ч зүйл байхгүй. Ер нь Нийслэлд эмэгтэйчүүдийн тодотголтой ганц л ийм газар төмөр зам хавьд байдаг санагдаж байна. Тэгж л их юм шүүмжлэх гээд байгаа юм бол ганцхан удаа гүүглээр хайгаад үзчихэж байлдаа найзуудаа.
Энэ их мөнгөөр эмнэлэг, сургууль, цэцэрлэг барьчихгүй л гээд байх юм.  СХД-т 2019 онд улсад ер байгаагүй жишиг эмнэлэг баригдана ажил нь зэрлэг хурдацтай явж байгаа мөн 2018, 2019 онуудыг дамнан 12 цэцэрлэг ашиглалтад оруулна” гэж бичжээ.

Мэдээллийн үнэн зөвийг бататгаж мэдээгүй байж олон нийтийн сүлжээнд буруу зөрүү мэдээлэл тавьж, иргэдийг төөрөгдүүлдэг нэг хэсэг байна. Тэдний тавьсан мэдээлэлд итгээд шэйр хийж тараадаг нөгөө хэсэг байна даа. Нийгмийн сүлжээгээр нийтийн амьдрал явдаг болчихсон юмуу, эсвэл төр захиргааны алба нь нийгмийн сүлжээгээр ажлаа явуулдаг болчихсон юмуу.

О.Сайхан
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ганаа 2018-07-04 04:08:51
    Зэрлэг хурдацтай явж байгаа зэрлэг сэтгүүлч ямар их муухай зэрлэгшиж байнаа